Ц.Анандбазарын хэрэг арван сарын турш цагдаа дээр "ГАЦСААР"

Т.Отгонсувд
2022/08/19

Өнгөрөгч оны 10 сард Ц.Анандбазарт холбогдох хүчингийн хэрэг олон нийтэд ил болж, түүний хохирогчид нэгдэн #MeToo challenge-г эхлүүлээд байсан. Улмаар Цагдаагийн ерөнхий газраас Ц.Анандбазар болон хохирогчдоос мэдүүлэг аван хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байсан.  

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон тооны охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх агуулгаар Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаад даруй арван сарын хугацаа өнгөрчээ. Гэсэн ч хэрэг яаж шийдэгдсэн талаарх мэдээлэл үгүй байна. 

УЕПГ-аас тус хэрэг ямар шатандаа явж байгаа талаар тодруулахад "Мөрдөх байгууллагаас Ц.Анандбазарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэх хүсэлт ирүүлээгүй  байна гэх мэдээллийг өглөө. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа. Хуулийн дагуу шалгах хугацааг сунгах боломжтой байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүй өгөх боломжгүй" гэлээ. 

Жил орчмын хугацаанд энэхүү хэрэг шалгагдаж байгаа ч Шүүх болон прокурорын шатанд ирээгүй байна. УИХ-ын гишүүн холбогдож олон эмэгтэйчүүдийг хохироосон "ХҮЧИН"-ийн хэрэг шалгагдсаар замхарч байна уу. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.124
    2022/08/20

    Шүүх чинь авилгалд идэгдсэн болохоор Анандбазарыг хүчин хийснийг шүүхгүй байгаа юм. Тэгэхээр шүүхээр батлагдана гэдэг зарчим Монголд үйлчлэхгүй. Цэцийн Одбаяр хүүхний бөгс илээд Солонгост хоигдолх үедээ хэргээ хүлээсэн ч Монголд ирээд хэрэг хийгээгүй гэж гүрийсэн. Түүн шиг УИХ гишүүд хэрэг хийчихээд хийгээгүй гэж гүрийдэг. Хүин Гантулга бас л хүчин хийгээгүй гээд байсан. Гишүүний хамгаалалтгүй болсон чинь хэрэг нь нотлогдож, ял авсан. Түүн шиг Анандбазар хамгаалалттай бүр Занданшатарын хамгаалалтад байгаа болохоор гүрийгээд л, наадам хэсээд л явж байгаа.

    Хариулах
  • 83.220.238.251
    2022/08/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.126
    2022/08/19

    sunderee n mongo avaad l tag boloo biz oilgomjtoi sunderee n ch taarsan taar shuudai

    Хариулах
  • 202.55.188.33
    2022/08/19

    1 ohiniig huchirhiilsen hergeer lam hun 10 jiliin changa deglemtei shorond yvlaa. Olon ohid huuhniig huchirhiilsen Anandbazar 100 jiliin hirih yl avah ystoi bus uu !

    Хариулах
  • 122.201.24.81
    2022/08/19

    Монголын хуулийнхан АВЛИГАД бүрэн идэгдсэн. Ерөнхий прокурор байсан Энхамгалан АВЛИГАЧИН гэхээр одоо хэнд ч итгэх итгэл алга. Хүчирхийлэгч цагдаагийнханг авлигадсан учраас хэрэг шийдэгдэхгүй юм байна. НӨГӨӨ төрийн гурван өндөрлөг таг дуугүй.

    Хариулах
  • 24.144.226.88
    2022/08/19

    Анандбазарын хүү нь бага тэнгэрийн аманд 22 удаа хутгалуулж үхсэн гэсэн аймаар юмаа Эцэгийн үйлийн үр нь хүүгийн авсан гээд хүмүүс ярьж байлээ дээ Эхнэр нь гэж ямар новш байдаг юм бол доо хөөрхий

    Хариулах
  • 24.144.226.88
    2022/08/19

    энэ Анандбузар хүчин хийдэг нь үнэн шүү дээ ярьж байгаан Сүнээ түүнээс ярьж чадахгүй олон бүсгүйчүүд байгаа анхны эхнэрээ аймаар зоддог байсан шүү Манай ангийн хөөрхөн бүсгүйтэй гэр бүл болоод , зодоод салсан шүү дээ Анандбазар ер нь бүтэхгүй луйварчин шүү дээ Анандбазараа үйлийн үр гэж байгаа шүү

    Хариулах
  • 59.153.87.227
    2022/08/19

    Шүүхээр батлагдаагүй юм битгий бичиж хүний нэр төрд халдахаа болимоор байна шүү

    Хариулах
    • 202.55.188.33
      2022/08/19

      Tegeed shuuheer orood unen zuvuu togtoolgooch.