Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна

2022/08/18

Норвеги болон Финландын цаг уурын хүрээлэнгийн судлаачдын багаас хойд туйлд цаг агаар бидний төсөөлж байгаагаас хурдтай явагдаж байгааг тогтоожээ. 

Хойд туйлын бүх тойрогт, хиймэл дагуулаас авсан мэдээлэлдээ үндэслэж, хамгийн сүүлийн үеийн судалгааг хийсэн байна. Уг судалгааны дүнгээс үзвэл, сүүлийн 40 жилийн хугацаанд, Хойд туйл дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад, цаг уурын өөрчлөлт хамгийн хүчтэй явагдаж, 4 дахин хурдан дулаарсан аж. 

Үндсэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, арктикийн бүс нутагт цас мөс эрчимтэй хайлж, энэ нь эргээд дэлхийн дулааралд нөлөө үзүүлжээ.

Аляскийн Фэйрбанксын их сургуулийн, арктикийн олон улсын судалгааны төвийн ахлах Жон Уолш "Хойд туйлын судалгааны он цагийг харахад, 1900-аад оны эхэн ба дунд үетэй харьцуулахад, сүүлийн хэдэн арван жилийн судалгаа шинжилгээ илүү бодитой болж ирж байгааг"  онцолжээ.

Хойд туйлын цас мөс, далайг түшиглэж амьдардаг нутгийн иргэд болон ан амьтдад дулаарал ихээхэн нөлөө үзүүлж байгаагаас гадна, дэлхийн хэмжээнд ч сөрөг нөлөө үзүүлж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    2022/08/18

    Tenger mini...baigali delkhiiteigee buruu kharitssanaas uudeltei khun turulkhtnii suirel ...delkhiin dulaaral covid

    Хариулах
  • 103.57.92.129
    2022/08/18

    сөнөх тал руугаа явж байна даа

    Хариулах