О.Золбоотөгөлдөр: Залуучууд уран зураг их сонирхдог болсон, уран зураг дэлхийд бүх хэлээр ярьдаг

2022/09/04

Өөрийн амьдрал, дурсамж, нийгэм хийгээд  дотоод зөрчил, ололт бүхнийг бүтээлдээ шингээдэг монгол эртний хэв маяг болоод бэлгэдлийг орчин үетэй хослуулан бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлч О.Золбоотөгөлдөр -тэй бид ярилцлаа .

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач ?     

- Намайг О.Золбоотөгөлдөр гэдэг. Дүрслэх Урлагийн дээд сургуульд Монгол зургийн ангийг мэргэшиж төгсөөд Польш улсад суралцаад ирсэн. 2013 оноос эхлэн зураачаар ажиллаж  байна.    

 Хэзээнээс  уран зургийг сонирхож эхэлсэн түүхээсээ хуваалцвал ?    

-Миний хувьд  ээж маань зураач байсан учраас орчинд нь өссөн гэж хэлж болно. "Эмчийн хүүхэд эмч болдог" гэдэг шиг  урлан дээр нь цуг байдаг байсан болохоор орчинд нь дасаад дээрээс нь өөр мэргэжилтэй болно гэж төсөөлж байгаагүй учраас уран зургийг сонирхох, дурлах тэр их хүсэл минь  багаас минь л байсан. 

Зураач болгон өөрийн гэсэн хэв маяг, төрлөөр зурдаг шүү дээ. Таны хувьд ямар төрлөөр түлхүү дагнаж  бүтээлээ хийдэг вэ  ?    

-Зургийн төрөлд баригдах гэхээсээ илүү олон хэв шинжийг хослуулан зурахыг  хичээдэг. Монгол зургийн арга ажиллагааг ашиглан  мөн эртний хэв маяг, бэлгэдлийг шингээж уран зураг болоод орчин үеийн хэв загварыг  хослуулан зурдаг.  

Зураач хүний хувьд хийсвэр сэтгэлгээ гэдэг цар хүрээгүй мэт. Баригдмал сэтгэх үе бий юу?  

- Миний хувьд  дотроо юу бодож байна түүнийгээ гаргаж зурган дээрээ буулгахыг хичээдэг. Жишээ нь би хэдий монгол зургийн хүн ч гэсэн Монгол ахуйг дүрслээд байдаггүй. Мэдээж хэрэг Монгол хувцасны шинж чанарыг шингээж өгдөг. Гэхдээ миний тархинд байгаа ертөнц бол явсан үзсэн газар бүр цаашилвал интернэтэд байгаа мэдээлэл гээд хүний тархинд сууж байгаа бүх мэдээлэл " холимог" яг л зүүдний ертөнц шиг. Европт, хөдөө байсан дурсамж гээд бүгд холилдоод нэг ертөнцийг бий болгож байгаа юм. Тэгэхээр аль болох зургийн формат дээр оюун санааны хязгааргүй ертөнцөд буулгаж өгдөг. Яахав зохиомж давтагдах, санаа орж ирэхгүй байх үе байдаг тэр үедээ аль болох урландаа байж ном уншдаг .    

Нэг зургийг зурахад хэр хугацаа зарцуулдаг вэ?  

-Яг голыг нь олчихсон байхад зураг том, жижиг гэлтгүй эвээ олоод л дуусдаг. Хэрвээ тэр дотоод ухамсар руугаа гишгэж чадахгүй байх юм бол хоёр жил ч зурсан зураг байна. Би нэг зургийг хамгийн удаан зурсан нь хоёр жилийн хугацаанд зурсан.  

Залуу хүний хувьд олон улсын уралдаануудад хүч сорих бодол мэдээж байгаа байх. Энэ тохиолдолд ямар бэрхшээл тулгардаг вэ?  

-Бэрхшээл асуудал гарах нь  харьцангуй гайгүй эсэргээрээ их зүйл ойлгож авдаг. Гадаад гэхээсээ илүү манай монголчуудад байдаг нэг асуудал нь дүрслэх урлаг зураачдаа мэддэггүй  ойлгодоггүй нэг асуудал байдаг. Урлаг, спортын өөр өөр төрлүүдээс олон улсын тэмцээнд  оролцоод ирэхэд наад зах нь сайтууд мэдээ бичдэг, шагнаж урамшуулдаг.  Гэтэл  бид нар ч адилхан олон улсын тэмцээн уралдаанд Монгол Улсаа төлөөлөөд оролцоод ирдэг.  Гэвч бидний оролцож байгааг хэн ч мэддэггүй . Тэгээд нийгэм дээр гараад бусадтай харьцахад "Манай монголд бараг олигтой зурдаг зураач байдаг юм уу дийлэнх зураачдыг таньдаггүй, дэлхий нийттэй хөл нийлүүлдэг юм уу" гэх мэт хандлага гаргадаг. Миний хувьд салбараараа маш их бахархдаг олон залуу уран бүтээлчид бий болж , олон төрлөөр өрсөлдөх чадвартай. Гол нь энэ салбар маань өөрөө бага массыг хамардаг хүрээлэл жижигхэн учраас хүмүүс тэр болгон мэдэхгүй байна. Аль болох хүмүүст мэдээлэл өгч байвал Дүрслэх урлагаараа монголчууд маань бахархах болов уу гэж боддог.    

Польшид суралцаж байсан жилүүдэд европын их урлагаас чухам юуг олж, өөртөө шингээсэн бэ?  

 - Миний хувьд Монголд байхдаа үндэсний чиглэлээр сурч төгссөн болохоор бага зэрэг баригдмал байх тал ажиглагддаг байсан. Польш улсад суралцах явцад бол нэлээн задалж өгсөн. Учир нь Польш улсын хувьд Европ Оросын нөлөөнд маш их зовлон зүтгүүр үзсэн газар нутаггүй хүртэл болж байсан. Тэр хэрээрээ тэмцлээсээ босож чадсан тиймдээ ч тэр ард түмэнд аливаа юмыг эсэргүүцэж, задалж чаддаг, хаашаа ч хөрвөх чадвартай  зэрэг  шинж  чанар суусан болохоор тэр их нөлөөлсөн гэж боддог. Тэрнээс гадна Европт байхдаа боломжийнхоо хэрээр аялдаг байсан . Европын эртний агаар шингэсэн урлагийн бүтээлүүд, сүм, хийд, хот тэдгээрийг харж санаа авах гээд аялж явахад уран бүтээлд маань бас нөлөө болсон.   

Хэр их аялдаг вэ? Аялаад явж байхад сонин хачин зүйлс хэр их тохиолдож байв түүнээсээ санаа аваад бүтээлдээ буулгаж байв уу ?   

- Завтай үедээ ер нь аль болох аялаад явахыг хичээдэг. Явж ирээд түүнийгээ бүтээлдээ буулгах нь надад сонирхолтой санагддаг. Аялахын хамгийн чухал нь тухайн газрынхаа мэдрэмжийг шингээж авах.  Тэр мэдрэмж нь эргээд ямар нэг байдлаар уран бүтээл болдог. Жишээ нь Тайландын нэг далайн эрэг дээр очоод яг агаараар нь амьсгалаад, нүдээр харах нэг өөр. Зүгээр нэг интернэтээр зургийн хараад буулгах хоёрын дунд асар их ялгаа бий. Тиймээс тухайн зүйлсийн өөрт мэдрэгдэх мэдрэмж их чухал санагддаг.  

“UB fine arts studio”-тай хамтарч ажиллаад хэдий хугацаа өнгөрөв ? Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ  ?

 - Одоо гарч байгаа үзэсгэлэнгийн хувьд  21 хоногийн хугацаатай есөн сарын таванд буух төлөвлөгөөтэй байгаа. “UB fine arts studio”-тай хамтраад удаагүй саяхан гэрээ байгуулаад хамтарч ажиллаж байна. Үзэсгэлэнд тавигдсан зургууд маань цөөхөн боловч маш чанартай уран бүтээл болсон. "Сүнс урлалын шилдэг бүтээл",  "Залуу уран бүтээлчдийн алтан бийр олон улсын тэмцээний тэргүүн байр " зэрэгт орсон бүтээлүүд маань үзэсгэлэнд тавигдсан байгаа.   

Дүрслэх урлаг, уран зураг бусад урлагтай харьцуулахад ямар давуу талтай вэ ? Мөн дүрслэх урлагийн цаашдын ирээдүйг хэрхэн хардаг вэ ?   

 - Дүрслэх урлагийн салбарт нэг том давуу тал байна гадагшаа таниулахын тулд заавал хэлтэй байх албагүй өөрийгөө ойлгуулах шаардлагагүй . Учир нь дүрслэх урлаг нь дэлхийд  бүх хэлээр ярьдаг. Тийм учраас дүрслэх урлагийн салбарт ажиллаж байгаа зураачдыг харахад бид нарт хил хязгаар гэж үгүй. Хүн хичээх хэрэгтэй,  нийгэм нь ийм чөлөөтэй хил хязгааргүй байгаа цагт хөгжих боломж бүрэн байна. Манай салбарын хувьд өргөжих , хөгжих бүрэн боломжтой өргөн цар хүрээтэй том салбар гэж хардаг.    

Түрүүн та хэлсэнчлэн манайхан уран зургийн тухай бага мэдлэгтэй байдаг гэсэн. Хараад байхад массын дийлэнх нь уран зургийг тэр болгон ойлгож хүлээж авдаггүй шүү дээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ ?     

- Манайд арван жилд нь  дүрслэх урлагийн боловсрол сайн өгч чаддаггүй  санагддаг. Жишээ нь зүгээр нар зур , намар зур гээд л болчихдог тэгэхгүйгээр дэлхийн урлагийн хийсэн бүтээлийг сонирхуулах олон төрлүүдээс нь танилцуулах маягаар явбал хүмүүсийн хүлээж авах ойлголт нь хүртэл өөр болно. Гэхдээ сүүлд болсон үзэсгэлэнгийн үеэр монгол залуучууд маань маш их сонирхож  уран зураг гэдэг ойлголтыг  хүлээж авч байгаа мэдрэмжээ гаргаж сэтгэгдлээ хуваалцаж байгаа нь маш сайхан санагдсан . Цаашдаа хүн бүр уран зургийг урлаг талаас нь хүлээн авч сонирхож , ойлгож үзээсэй гэж хүсдэг.  

Ярилцсанд баярлалаа.  

  

Г.Жаргалмаа   



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.139
    2022/12/18

    Бичлэгнээс зураг илүү амьд

    Хариулах
  • 192.82.86.139
    2022/12/18

    Бичлэгнээс зураг илүү амьд

    Хариулах
  • 192.82.86.139
    2022/12/18

    Бичлэгнээс зураг илүү амьд

    Хариулах
  • 192.82.86.139
    2022/12/18

    Бичлэгнээс зураг илүү амьд

    Хариулах
  • 192.82.86.139
    2022/12/18

    Бичлэгнээс зураг амьд

    Хариулах
  • 213.87.130.239
    2022/09/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах