Их, дээд сургуулиуд оюутны хөгжлийн зээлийн материал хүлээн авч эхэлжээ

2022/08/24

Оюутануудад тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа бол "Оюутны хөгжлийн зээл" олгодог. 

Үүнд хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг их, дээд сургуулиуд авч эхэлжээ. Зээлийн материалыг хүлээж авах хугацаа нь их дээд сургуулиудын дотоод журмаар шийдэгдэнэ.

Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтэй иргэдэд тавигдах шаардлага

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх   

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.57
    2022/08/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах