АНУ-ын тэнгисийн флотын хоёр байлдааны хөлөг өчигдөр Тайванийн хоолой дахь олон улсын усан замаар нэвтэрсэн тухай Пентагоны албаны эх сурвалж мэдээлжээ. Пуужин харвагч USS Antietam, USS Chancellorsville хөлгүүд Тайванийн хоолойгоор нэвтрэх ажиллагааг зохион байгуулсан тухай АНУ-ын тэнгисийн долдугаар флотын удирдлага мэдээлсэн байна.
Энэ нь АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн урьдчилан зарлалгүйгээр Тайванд айлчилсны дараах анхны ажиллагаа юм.
АНУ болон түүний холбоотон орнуудын байлдааны хөлөг онгоцнууд сүүлийн жилүүдэд Тайванийн хоолойгоор тогтмол нэвтэрч байга, энэ нь Бээжингийн эрх баригчдыг эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэдэг.
Хятадын батлан хамгаалах яамнаас Ням гарагт гаргасан мэдэгдэлд тус улс Тайванийн хоолойгоор нэвтрэх АНУ-ын байлдааны хөлгүүдийг анхааралтай ажиглаж, ямар нэг өдөөн хатгалга гарсан тохиолдол хариу арга хэмжээ авах өндөр бэлтгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.120
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах59.153.113.162
Үхсэн баасны хариу цохилт энэ тэр хэзээ байхдаа хужаа нар дайн хийж чаддаг байлаа даа
Хариулах