Гурил, махны үнийг шатахуунтай адил төрөөс зохицуулна

2022/10/10

Өнөөдөр /2022.10.10/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид үний өсөлтийг барих эсэх талаар тодруулахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Өнгөрсөн онд үнийг тогтвортой барих үүднээс гурван бүтээгдэхүүн гэж ярьж байсан. Гурил гурилан бүтээгдэхүүн, мах, шатахуун гурав дээр үнийг тодорхой хэмжээний зохицуулалт хийж төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргана гэсэн. Шатахуун дээр ч гэсэн тодорхой хэмжээний явж байгаа. 2390 төгрөг дээр АИ92-ийг бариад л явж байгаа. Яг энэтэй л адилхан явж байх ёстой. Тэгэхээр бид нар ажлын хэсгийнхээ хүрээнд судлаад, үзээд шаардлагатай гэвэл танилцуулъя" гэлээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.102
    2022/10/18

    МАН-ын коммунистууд зах зээлийг захиргааны аргаар муйхарлан шийдвэрлэх гэж оролдвол бүр баллаад дуусна даа!!!

    Хариулах
  • 202.126.89.95
    2022/10/16

    Хэлсэн амандаа хүрээч гурилын үнэ нэмэгдээд талх 2150 болсн бна

    Хариулах
  • 112.72.15.198
    2022/10/13

    хайрыг хүснэ онц сонирхолтой ном мир ном багшийн дээдийн интерном 4р дэлгүүрийн альфа ном сонор плазагийн анар номд худалдаалагдаж бн хамгийн хямд чанартай ном

    Хариулах
  • 66.181.179.15
    2022/10/11

    Бүх захууд дээр мах гурил ногооны үнэийг барьчих наад наймаачид чинь бузар зальтай улсын эдийн засаг , иргэдийн амжиргааг наадуул чинь л үгүй хийж байгаан шүүдээ.Дураараа үнээ нэмдэг захын наймаачидийг маш хатуу зохицуулалтаар барих хэрэгтэй засаг төр байгаа л бол дураа занг дарах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.160.120
      2022/10/11

      Зөв шүү дэмжиж байна

  • 66.181.179.15
    2022/10/11

    Зөв

    Хариулах
  • 213.87.153.204
    2022/10/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах