Д.Амарбаясгалан: "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно. Төрийн ордон дотор үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд, кофе шоп, төв талбайн баруун талын "Элит" ресторан, Засгийн газрын хэвлэх үйлдвэр хамаарагддаг. Нийт 50 ажилтантай. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эдгээр үйл ажиллагаа зогсоно.
2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд Засгийн газраас иргэд, мэргэжлийн ТББ, төрийн байгууллагын оролцоотой ажлын хэсэг байгуулж, туршлагатай, мэргэжлийн түвшний ААН-үүдийг сонгон шалгаруулж, түрээсийн үйлчилгээгээр үйл ажиллагааг явуулна.
Энэхүү шийдвэр гарснаар хувьчлал явагдах вий гэдэг хардлага төрөх магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор сонгон шалгаруулалтад орох ААН нь улстөрчид болон тэдний бизнес, хамтрагчтай холбоотой байх ёсгүй.
Татан буугдсан "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын ажилтнуудад халагдсаны тэтгэмжийг олгоно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.137.19
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах