Энэтхэгийн тагнуул гэх Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ

19 цаг 19 минутын өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн  гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хэлэлцлээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байсан.

Улсын Дээд шүүхээс уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 117.111.2.206
    2022/11/12

    юун Энэтхэгийн тагнуул байхав дээ наад худлаа шоугаа боль та нарын өмнөөс ичиж бна хэний захиалга вэ ямар хэрэгтэй юм бэ

    Хариулах
  • 213.87.137.19
    14 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 73.193.80.89
    14 цагийн өмнө

    Huvhai ardiin namiihan 30 onii helmegduuleltee sergeej bh shivdee

    Хариулах
  • 66.181.161.52
    16 цагийн өмнө

    Хужаагийн эрх ашгийг хамгаалагч нар одоо болио.

    Хариулах