Эрээнд хөл хорио тогтоосон ч улс хоорондын ачаа тээвэр хэвийн явагдана

Х.Есү
2 цаг 17 минутын өмнө

Эрээнд хоёр хоног хөл хорио тогтоожээ. 

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шийдвэрээр КОВИД-19-ын 2 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулар зорилгоор 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргаад байна. 

Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор 2 удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийв.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.97
    2022/11/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах