Өнөөдөр АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг нүүрсний хулгайн хэрэгт холбоо хамааралтай хэмээн зарласан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах тайлбарыг "zarig.mn" "erennews.mn" сайтын шууд дамжуулалтын үеэрээ хэлжээ.
Тэрбээр, "Өнөөдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбогдуулж 17 хүний нэр зарласан. Энэ дотор миний нэр явж байна. Монгол улсад далд эдийн засаг асар их хэмжээний байна. Үүнийгээ цэгцэлж янзлаач ээ гэдэг санааг анх хэлсэн хүн бол би. Энэ далд эдийн засаг гэдэг дотор нь нүүрсний явж байгаа. Энэ нүүрсний хулгай яагаад гарах болсон, юунаас болов гэдэг асуудлаар би маш тодорхой байр сууриа илэрхийлж ярьсан. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгайч болоод явж байна. Таван толгой гэдэг газар хаана байдгийг би мэдэхгүй. Тэр газрын оффис хаана байдгийг ч мэдэхгүй.
Яагаад ингэж зарласныг гайхаж байна. Намайг дуугуй болгоно гэж бодсон бол тийм зүйл байхгүй. Цаашдаа хулгайтай тэмцэнэ ээ. Монгол улс эзэнтэй юм уу үгүй юм уу, хилтэй юм уу, гаальтай юм уу. Байхгүй болчихсон. 18 машин зургаан мянган удаа хил гараад явчихсан байж байгаа шүү дээ. Энийг л шүүмжилж байгаа. Энэний төлөө надад тохох гэж оролдож байгаа юм уу. Би ч гэсэн хүн шүү дээ.
Өөрийнхөө сонгогчдодоо хэлэхэд надад нэг машин нэг портер нүүрс гаргасан тохиолдол байдаг юм бол би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Энэ бол ташаа мэдээлэл. Андуурал болсон байх гэж би бодож байна. Надад нүүрсний ямар ч хулгайн асуудал байхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.184
хаана ч байсан тушаал буулгаж болдог цаг үе дээ увсын машинууд баахан явсан гэсэн таных биш үү удахгүй үнэн илэрнэ
Хариулах59.153.114.103
Өмнаговьд байдаг шүү гишүүнэ Монгол орноо мэдэхгүй байж яаж их хурлын гишүүн болчиховдоо
Хариулах213.87.151.233
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Top24.pw
Хариулах