Нүүрсний хулгайн эсрэг жагсаал төв талбайд 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр нүүрсний хулгайгаас гадна ковидын үеийн төсвийн зарцуулалтыг мөн олон нийтэд ил тод тайлагнахыг иргэд шаардаж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар ажиллаж байх үедээ ковидын төсвөөс зориулалтын бусаар зарцуулж, үр ашиггүй өндөр зардлууд гаргасан, хээрийн эмнэлэгийг хувьдаа авсан гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсандаа "13 дахь өдрөө үргэлжилж байгаа нүүрсний хулгайн эсрэг залуучуудын жагсаал, энэхүү хулгайг таслан зогсоохоор зориг шулуудсан Засгийн тэргүүний тэмцлийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс ч нүүрсний хулгайн хажуугаар над мэтийг хавчуулж, янз бүрийн худал мэдээлэл тарааж иргэдийг давхар бухимдуулж байгаа тул гүтгэлгийг баримтаар няцааж байна. Мөнгө төлж намайг харлуулж буй цөөн хэдэн хүн, хүүхнүүдийг би мэднэ. Цаг нь болохоор цагдаа, хуулийн байгууллагад тэднийг өгнө. Харин энэ удаа хээрийн эмнэлгийг хулгайлж хашаандаа нуусан, ковидын 10 их наядын төсвийг идсэн гэх гүтгэлгийн хариуг өгье.
ОБЕГ-ын дарга , хошууч генерал Г.Ариунбуян, ЭМ-ийн сайд С.Энхболд нарт бодит мэдээллийг бататгасанд баярлалаа.
ЖИЧ: Би 2020 оны 7-р сарын 9-нд сайдын ажлыг хүлээлгэн өгсөн. 2020 оны 11-р сарын 11-нд хүн амын дунд ковидын анхны тохиолдол гарсан. Намайг ажиллаж байх үед манай хүн амын дунд халдварын нэг ч тохиолдол гараагүй байсан учраас 10 их наяд бүү хэл 10 тэрбумын ч төсөв баталж байгаагүй юм.
Урд хөршид анхны халдвар гарахтай зэрэгцээд манайд ковид гарсан бол бэлтгэлгүйн улмаас шинэ өвчин, шинэ вирусын тахалд ард иргэд нэрвэгдэж, багаар тооцоход 45 мянган хүний амь нас эрсдэлд орох байсан судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Хожим энэ бүгдийг дэлгэрэнгүй ярих болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.21
за идчихэлгүй үлдээсэн нь яамайдаа. санаа амарлаа ёх
Хариулах192.82.87.115
Үнэн шүү . Үндэслэлгүйгээр хүнийг хэтэрхий доромжлох юмдаа.10.0 их наяд гэж ямар их мөнгө болохыг энэ хүн гүтгээд байгаа хүмүүс өөрсдөө тооцоолж үзсэн юм үү.хүн гүтэгхэд бас хуультай шүү
Хариулах66.181.160.116
bulavch bultaina gej ug biidee
Хариулах43.242.243.87
Идсэн мөнгөө баттай сайн нууж чадсан юм шиг бна
Хариулах192.82.89.106
гавъяа байгуулцым бишүү энэ авгай ккк
Хариулах66.181.161.50
Za yarishig sudlaachid gargsn CH gej shig,hudlaal yarina biz,boli boli
Хариулах192.82.82.136
Шалгагдаж шоронд орохоос өмнө хүүгээ гадагш гаргасан гэх яриа бна
Хариулах202.72.245.198
ich nuuch abgaidaa ene Sarangerel !!! ulnii chotgor
Хариулах192.82.77.54
тайлангаа тавь. хөндлөнгийн санхүүгийн аудит оруул. .
Хариулах66.181.161.57
kovidiin uyer erosoo ovchin tusahgui yvj bgad hol horio tavigdsniii draa buyu ene jiliin 8n sard anh udaa covid tushad orhiin emnelgtee burtgel hiilgej bgan tghed orhiin emnelg bitgii hel ulsiin emnelg n ymarch hangamj ogoogui ajil hiidg tuldaa osoldohgui list bichuulj bgan. zaluu hun ovdoh erh ene ulsad bhguie tasraltgui tatvaraa tolj bhd ymarch butsaan olgolt halamjiin uilchilgee bhgui uneheer ih gomdoltoi bn
Хариулах202.126.89.154
Ene hun ingej oldog mumguu hend ugch yund zartsuuldag bhu
Хариулах66.181.190.107
Яахав юм хийсэн хүнд атаархсан эсвэл өөрсдийнхөө бблхайг нуух гэсэн оролдлого тэдний л нэг л дээ дээр сэтгэгдэл бичсэн нөхөр өөрөө л арчаагүйдээ шивэр үнэртсэн ул болж явдагтаа бухимдаж явдаг бололтой өөртөө гомд битгий бусдыг харлуулах гэж яд
Хариулах103.229.121.138
арчаатай их идэгч юм уу даа энэ хүн ?
203.23.199.179
Шаасан юмаа гаргаад өгчих шивэр үнэртсэн ул минь
Хариулах