Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая ам.доллар олгохоор болжээ

15 цаг 13 минутын өмнө

2006 онд Малайз улсын цагдаагийн тусгай албанд ажилладаг Азилах болон Сирул Азхар Умар гэх этгээдүүд Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг хүчээр автомашиндаа суулган авч яван буудан хөнөөгөөд цогцсыг нь дэлбэлсэн хэрэг гарсан билээ. 

Энэ хэрэг олон шалтгаанаас болж 16 жилийн турш шийдэгдээгүй өдийг хүрсэн. Тэгвэл Малайзын дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл ялж, 5 сая малайз рингит буюу шүүхээс 1.1 сая ам.долларыг гэр бүлд нь олгох шийдвэр гаргалаа. Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм. Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ Азилах энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ. Ийнхүү 16 жил өрнөсөн хэрэгт эцэст нь хохирогчийн ар гэр ялалт байгууллаа.

МАЛАЙЗ УЛСАД ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ГЭР БҮЛД 1.5 САЯ СИНГАПУР ДОЛЛАР ОЛГОХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЛАА



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.57
    3 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 98.169.34.70
    8 цагийн өмнө

    Bolj dee, yadaj huuhduuded ni heregtei shiidver bolj. Hoorhii muu aav ni monch ih yavsan daa

    Хариулах
  • 202.9.46.179
    10 цагийн өмнө

    Юу хийгээд л гадаад оронд тэнүүчлээд байдаг юм болдоо Монголдоо байж болдоггүй юм уу

    Хариулах
  • 66.181.160.79
    11 цагийн өмнө

    ovoo sh dee zailuul aav ni sain ch huutsulfsunduu

    Хариулах