Засгийн газраас байгуулсан Нүүрсний хулгайг хянан шалгах ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Сүүлдээ бол жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо. Засгийн газар огцор гэдэг шаардлага тавьж байсан. Мөн ер төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй гэдэг зүйлийг ярьж байна.
Аливаа тэмцэл хөдөлгөөн системтэй бөгөөд Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Миний хувьд тухайн жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна.
Жагсаж буй хүмүүсийн төлөөллийг хүртэл ҮАБЗ-ийн нууц зөвлөмжтэй танилцах боломжтой гэдгийг хэлсэн. Одоогоор үзсэн хүн байхгүй.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухайд "Гишүүд халдашгүй байдалтай байдаг нь төрийн дархлаа юм. УИХ 76 гишүүнтэй. Хууль хяналтын байгууллагууд төрийн эргэлт хийх замаар үгсэн хуйвалдаад парламентын гишүүдийн олонхыг цагдан хорьсон тохиолдол төр чадамжаа алдана. Тухайн хүндээ биш төрийн дархлаа гэж ойлгож болно.
Одоогийн хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар УИХ-ын гишүүн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, яллагдагчаар татагдсан цагаас эхлээд уг ажиллагааг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээнэ. Мөрдөгчийн дуудсан цагт очиж, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Энэ үйл ажиллагаанд саад учруулж буй тохиолдолд Улсын ерөнхий прокуророос УИХ-д хандаж, тухайн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.127
Аливаа жагсаал ямар зорилготой эхэлсэн түүний үр дүнгээс хамаарч байх ёстой Одоо үндсэн зорилгодоо хүрсэн тул жагсаал тарах хэрэгтэй Цаашид ЗГ хууль шүүх мөрдөн шалгах ажиллагаанд ажиллах цаг хугацаа олгох хэрэгтэй Тодорхой хугацааны дараа үр дүн гараагүй тохиолдод дахин жагсаж болно Сүүлдээ бараг төрийн эргэлт рүү уриалж эхэллээ ЗГ тайгаа хэлэлцээгээ ширээний ард хэлэлцээд явах нь зөв байхГэхдээ ажлийн хэсэгтээ нам бүлэглэлийн төлөөлөл оруулахгүй итгэмжлэгдсэн хуульч эдийн засагч эрдэмтэн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй
Хариулах213.87.160.215
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.161.91
Үнэн хэллээ.жагсаал эхнээсээ л захиалгатай бсан.нэг амьсгаагаар дайрч ЗГ-г унагаж үймээн самуун дэгдээх гд чадаагүй.одоо наад жагсаалын чинь оргил үе дууссан.са
Хариулах192.82.72.23
Та нар олигтой ажиллахгүй авилгалаа гааруулж ард түмнээ ул болгосон тул огцор гээд байгаа юм аа.Зайлцгаа
Хариулах202.179.26.204
Засгийн газар шаардсан арга хэмжээг аваад байхад нэг хэсэгтээ ЗГ ыг огцруулж төрийн тогтворгүй байдлыг бий болголгүй авагдаж байгаа арга хэмжээ хэрэгжиж байгаа эсэхэд хяналтаа төвлөрүүлж, харин хэргийг нааш цааш нь бөмбөг шиг шидэж, хэдэн жилээр удаашруулдаг цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудыг ажлаа хий гэж шахах хэрэгтэй бишүү.Төрийн хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудын зарим шүүгчид дэндүү ялгавартай үйлчилж иргэд итгэхээ болиод удаж байна.Энэ байгууллагуудыг л шат шатад нь эхний ээлжинд цэвэрлэх буюу ажлыг нь шударгаар хийлгэхэд анхаарах ётой.
Хариулах66.181.182.184
учраа олохгүй хэдэн юм эргүүтээд байгаа юм биш үү удаж балиарч бахйаар нэг хэсэг зогсоо тэгээд харж байгаад дахиад жагсана биз дээ
Хариулах139.5.216.89
Одоо хайрт удирдагчаа гадаадаас олж ирэхийг шаардах биз ээ.
Хариулах