Б.Нямжав: Хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна

2022/12/20

“Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр боллоо. 

Энэхүү судалгаа нь нийт гурван бүлэгтэй аж. Тодруулбал,

  • Эрх зүйн зохицуулалтын бүлэг
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан гаргасан судалгааны дүгнэлт
  • Хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлын асуудлыг тус тус судалжээ. 

Тухайлбал, хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг илүү нарийвчилж, сайтар ангилахгүй бол энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэдэг дүгнэлтийг судалгааны баг гаргасан хэмээн судлаач Б.Нямжав ярилаа. 

Тэрбээр "Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрүүдийн шинжийг тодорхойлсон байдаг. Хэрвээ энэ шинжүүд агуулагдаж байгаа бол боолчлолын хэлбэр рүү дөхөж байна гэсэн үг. Улмаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хурдан морь унаач хүүхдийн асуудалд хүүхдийн эрхийн конвенцод заасан хэв шинж нэлээд өндөр үзүүлэлттэй байсан.

Яагаад гэвэл, хурдан морь унаач хүүхэд гэрээсээ хол байрлаж, уртасгасан цагаар ажилладаг. Өглөө 06:00 цагаас малын ажилд гараад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэдний ихэнх нь 5-7 наснаасаа эхэлж морь унадаг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нь илүү эмзэг сэдэв. Үүнийг нийгэмд хоёр янзаар авч үзэж буй. Нийгмийн нэг хандлага нь уламжлал гэж хардаг. Нөгөө хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу уламжлалт баяр буюу ЮНЕСКО-д бүртгэгдсэн эрийн гурван наадам утгаар авч үзэх нь зүйтэй. Харин хүүхдийн суралцах хугацаанаас бусад үед хийгдэж буй уралдааныг арай өөр зохицуулалтаар шийдвэрлэх нь чухал. Үүнийг Морин спорт уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт харилцаагаар зохицуулж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах нь зүйтэй гэж судлаачид үзсэн" хэмээн хэллээ.

"Тэвчишгүй хөдөлмөрийн улмаас хурдан морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан тохиолдол гарсан"

Мөн "Бид хурдан морь унаач хүүхдүүдийн төлөөллөөс ярилцлагын аргаар судалгаа авлаа. Энэ үед хэд хэдэн ноцтой жишээ илэрсэн. Тэвчишгүй хөдөлмөрийн улмаас морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан тохиолдол гарсан. Тэр хүүхэд баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унасан байдаг. Сургуульд суралцах ямар ч боломжгүй нөхцөлд ажилласан байгаа юм. 

Түүнчлэн хурдан морь унаж байгаа хүүхдэд хүчээр тамхи татуулах, ёс зүйгүй харилцаа хандлагын дунд байлгах гэх мэт хүмүүжил, ёс зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нэлээд ажиглагдлаа" гэв. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.164
    2022/12/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 203.91.115.41
    2022/12/20

    Энэ насандаа ер нь удмаараа адуу гэдэг хийморьлиг амьтны хажууд очиж үзээгүй хүмүүс ингэж харлуулж гутааж мушгидаг Үүний үр дүнд өнөөдөр өвөл хаврын морин уралдааныг өвөр монголд үзэж байна цаашдаа удахгүй хорь гучин жилийн дараа үндэсний морин уралдаанаа Монгол наадмаа Эрээнд очиж үзэх гашуун тавилан хүлээж бна Монгол ахан дүүс минь

    Хариулах
  • 202.126.88.165
    2022/12/20

    Хүүхдүүдийг давжаа жижиг болгохын тулд элдэв юм өгдөг гэж сонсож байсан юм бна.

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/12/20

    Хөдөөний хөх уяачид уламжиллаа мэднэ ээ хот суурингийн мөнгөөр баасан цээж баян уяачид л мөнгөний төлөө хүүхэд морь ална шүү дээ

    Хариулах
  • 202.179.21.214
    2022/12/20

    Уяачид бол хүүхдийг хэзээч бодохгүй гэдгээ NO NaADAM жагсаалаар нотолсон шүү дээ хүүхдийн эрхийн талаар сурвалжилагч асуухад хүүхэд бидэнд ямар хамаатай юум, бид морио л уралдуулмаар байна гээд ярилцлага өгөөд бахардаж унах шахсан юмнууд байж байсан тэр цагаас хойш морь үзэх ямар ч сонирхолгүй болсон. Уяачид бол нэг төрлийн донтой гаж хүмүүс юум байна гэж ойлгогдсон

    Хариулах
  • 103.212.116.163
    2022/12/20

    Хуулиа мөрд өвөл млрь унаж уралдуулах бол тэвчишгүй хөдөлмөр, хэдэн сагсуу баярхсан уяачдын зугаа болгохоо больж үз,хууль зөрчвөл шүүхэд өгнө

    Хариулах