Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.20/ боллоо.
Хуралдааныг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний зөвлөлийн дарга Х.Нямбаатар үг хэлэв.
Тэрээр хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд нэлээдгүй ажил, арга хэмжээг Үндэсний зөвлөлийн гишүүд болон бусад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласан болохыг онцолж, 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээнээс дурдсан юм.
Тухайлбал, Улсын хэмжээнд нийт 1879 гаруй эрх зүйн хөтчийг бэлтгэн чадавхжуулсан бөгөөд эдгээр эрх зүйн хөтөч нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг хүргэж ажилласан.
Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн 1800-1202 дугаараар 1546 иргэнд, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх Чатбот үйлчилгээгээр 548 иргэнд, мессежбот үйлчилгээгээр дамжуулан “Гэр бүлийн хүчирхийллийн талаар” нийт 2500 иргэнд тус тус хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн.
Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй нийгэм форум, Иргэдийн оролцоо II төсөл, ХБНГУ-ын Хансс-Зайделийн сан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага зэрэг донор байгууллагатай хамтран эрх зүйн сургалтын платформ, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”, “Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт” зэрэг олон ажлыг зохион байгуулсныг онцолсон юм.
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2022 оны биелэлт болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар гишүүд хэлэлцэж, цаашид гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах замаар хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Хуралдааны төгсгөлд Үндэсний зөвлөлийн даргаас гишүүдэд хандаж, эрх зүйн мэдлэг, мэдээллийг бага наснаас нь эхлэн олгох, мэдээллийн усргалуудын уялдаа холбоог сайжруулахаас гадна шинэлэг санал, санаачилга гаргахад онцгой анхаарч бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.146.35
Хамгийн сайн Секс Болзоо сайт тавтай морилно уу --- www.Top24.pw
Хариулах