ЦЕГ: 28 иргэнийг цагдаагаас хүчээр эмнэлэг рүү авч явсан

Т.Отгонсувд
2022/12/21

Төв талбай дээрх жагсаалыг цагдаагийн байгууллагаас албадан тараасан. Тухайн үед хэд хэдэн иргэнийг цагдаагийн алба хаагч хүч хэрэглэн авч явсан юм. Энэ талаар бид ЦЕГ-аас тодрууллаа. 

ЦЕГ: "Жагсагчдын эрүүл мэнд амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн учраас эмнэлгийн байгууллагаас цагдаад хүсэлт тавьсны дагуу иргэдийг талбайгаас хүчээр гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тухайн үед 16 иргэнийг түлэнхийн төвд, 12 иргэнийг цэргийн тусгай эмнэлэгт хүргэсэн. Жагсаалыг үеэр ямар ч иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлан саатуулсан зүйл байхгүй" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.35
    2022/12/22

    Хамгийн сайн Секс Болзоо сайт тавтай морилно уу --- www.Top24.pw

    Хариулах