Нүүрсний хулгайч нарыг илчилж, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал 12 сарын 4-ны өдрөөс эхлэн 19 дэх хоногтоо үргэлжилж байна.
Өчигдөр буюу 12 дугаар сарын 21-нд УИХ-аас нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол хийсэн. Уг сонсгол 10 цагт эхлэх ёстой байсан боловч, жагсагчдыг төлөөллийг нээлттэй сонсголд оролцож байгаа эрх баригчдаас тусдаа өрөөнд суулгаж зурагтаар харилцуулах гэж байна хэмээн эсэргүүцэж, эрх мэдэлтнүүд болон жагсагчдын хооронд маргаан үүссэн. Улмаар 13 цагт нээлттэй сонсгол эхэлсэн юм.
Энэ үеэр төрийн ордны баруун хаалганы гадна 17-20 иргэн хувцсаа тайлж нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Учир нь тэд нээлттэй сонсгол руу орох нэрээ өгсөн боловч тэднийг оруулаагүй юм. Эмнэлгийн байгууллагынхан үзэж хоёр хүнд осголтын шинэ тэмдэг илэрсэн тул цагдаагийн алба хаагч нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийг хүчээр авч явсан. Ийнхүү тэдгээр иргэдийг 111 дүгээр саатуулах байранд аваачсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагаас "Эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа тул манайхаас албадан саатуулах байрыг түр ашиглуулж, нийслэлийн эрүүл мэндийн газраас баг бүрэлдэхүүн ирж эмнэлгийн тусламж, үзлэг оношилгоо хийж байгаа. Бусдаар цагдан хорьсон зүйл байхгүй" гэх мэдээллийг өгсөн юм.
Орой 18 цагийн үед төв талбайд байсан иргэдийг цагдаагийн алба хаагчид хүчээр түрж гаргасан. Мөн талбай дээр хонож байсан иргэдийн доороо дэвсэж байсан эсгий дээл гэх мэт эд хэрэгслийг бүгдийг нь ачаад явсан юм. Албадан тараах үеэр цагдаа болон жагсагч нарын хооронд үл ойлголцол үүсэж, зарим иргэдийн баривчлан авч явж байлаа. Төрийн ордны гадна нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн залууг шууд дамжуулалтын үеэр тусгайгийн алба хаагчид хүчээр авч явсан юм.
Харин төд удалгүй цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ "Жагсагчдын эрүүл мэнд амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн учраас эмнэлгийн байгууллагаас цагдаад хүсэлт тавьсны дагуу иргэдийг талбайгаас хүчээр гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тухайн үед 16 иргэнийг түлэнхийн төвд, 12 иргэнийг цэргийн тусгай эмнэлэгт хүргэсэн. Жагсаалыг үеэр ямар ч иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлан саатуулсан зүйл байхгүй" гэв.
Төрийн ордонд болсон хэлэлцүүлгээс жагсагчдын төлөөлөл шөнийн 12 цагийн үед гарч ирсэн ба өнөөдөр тэд дахин жагсаалаа тайван замаар үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Мөн ордны баруун хаалганы гадна нүцгэлсэн иргэдийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.36
Юун жагсаал, Нүүрсний хулгайчид болон АН гэх луйварчдын бүлэглэлээс зохион байгуулсан, шүгэл үлээж энэ хулгайтай тэмцэж эхэлсэн одоогийн засгийн газрыг унагах зорилготой харгис этгээдүүдийн хөлсөлсөн самуун байсан. Нийтийн сонсголыг зориуд үймүүлж төрийн ордонд яаж авирлаж, талбай дээр хэрхэн танхайрч байгааг нийгмээрээ харлаа
Хариулах59.153.113.205
Баттулга зугтлаа. Элбэгдорж залуучуудыг турхирч байгаа нь их танил харагдаж байна. Хөлснийхэн, бас сэтгүүлчид ч байх шиг.
Хариулах59.153.113.190
Монголчууд нэгдэж байж эдгээр Хуулийнхантай нийлсэн Мафижсан хулгайчуудаа салах болно,
Хариулах202.9.46.76
Үхэр монголчууд жагсвал маш олуулаа жагсах хэрэгтэй. Цөөн хүмүүсийн жагсаал ямар ч үр дүнд хүрэхгүй.
Хариулах103.57.93.89
Ойлгомжтой юмны төлөө ард иргэд энэ 76, хүүк.зандан ,оюукээс ял асуух ёстой.Монг
Хариулах