БХТ: Жагсаал хийж байгаа компанийн барилгыг УК 2020 онд хүлээж авсан, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа

Х.Есү
2022/12/22

"Арвис интернэшнл" компани гурван жилийн өмнө улсад 100 ортой эмнэлэг барьж өгөөд өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадаагүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл бид барилга хөгжлийн төвөөс "Арвис интернэшнл" компанийн барьж өгсөн барилга чанар стандартын шаардлага хангасан эсэх талаар тодрууллаа. 

Хяналтын инженер С.Эрдэнэчимэг: "Арвис интернэшнл" компанийн барьсан барилгыг 2020 онд хүлээж авсан. Улсын комисс хүлээж аваад одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

Хуулиараа гурван жилийн хугацаанд барилгад эвдрэл гэмтэл гарвал компани хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэр хугацаа нь дуусаагүй байгаа. Өнөөдрийн байдлаар бүрэн бүтэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.51
    2022/12/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах