Нийслэлчүүд каток орох шаардлагагүй, төв зам дээр машинтайгаа "катокдоно"

Х.Есү
2022/12/23

Идэр есийн хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын авто зам тэр чигтээ мөсөн каток болов.

Авто зам болон мөсөн каток хоёр юугаараа ялгаатай вэ? Авто зам дээр ууг нь авто машинтайгаа зорчдог. Харин мөсөн каток дээр зориулалтын гутал өмсөж гулгадаг. Ажил амьдрал гээд завгүй байдаг иргэд маань автомашинтайгаа төв зам дээрээ гулгаж болохоор нөхцөл үүсжээ. Авто зам ч гэлтгүй явган хүнийх нь зам нь ч ялгаагүй. 

Орсон цас нь зам дээр дагтаршсаар халтиргаа гулгаа үүсэх цаашлаад осол аваар гарах  хамгийн эхний шалтгаан болдог. Ууг нь цас орсны дараа давс бодисоо цацдагсан бол иргэд эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирохгүй. 

Нүүрсний хулгайчид нүүрс идсэн бол Хотын дарга маань давсаа идчихээгүй байгаа? Д.Сумъяабазар өөрийг нь хүн сүрдүүлж мөнгө нэхсэн талаар цахим хуудсандаа нийтэлсэн байсан. Өөртөө их анхаарал тавьдаг дарга маань хотын иргэдээ нэг л анхаарахгүй байх шиг. 

"Авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144.3 тонн давс цацлаа" гэх албаны мэдээлэл бий. Чухам тэр 144,3 тонн давс хаагуур цацагдав. Ядаж хотын төвөөрөө халтиргаа гулгаа ихтэй хэсгүүддээ түргэн шуурхай давсаа цацахгүй бол иргэд эд хөрөнгөөрөө хохирч дуусах нь. 

Явган хүний зам дээр явж байгаа иргэд ч ялгаагүй, эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Зам гулгаатай байгаа учраас иргэд хурдаа сааруулж зөөлөн явна, мөн энд тэнд гарсан осол аваараас эхлээд эргээд нөгөөх толгойны өвчин болсон түгжрэл үүснэ.

Энэ мэт үргэлжлэх чөтгөрийн тойрог Улаанбаатар хотод их бий. Давсаа цац, ард иргэдийн амь нас эд хөрөнгөөр бүү тогло Хотын дарга аа. 

Хөгжилтэй улс оронд замын халтиргаа гулгаа давсны асуудлыг том техник хэрэгслээр шийддэг, харин манай улсад жижиг портер дээр хүн суулгаад гараар нь давс цацуулдаг. Бусад улсууд нь техник технологийн аргыг ашиглаад иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинг хангаж өгөөд байхад манайх "уламжлал" гэмээр болсон давсаа ТҮК-ийн ажилчдаар цацуулсаар байна. Энд басл хүний амь нас, хөдөлмөрийн асуудал яригдана. 

Орчин үетэйгээ хөл нийлүүлж цас цэвэрлэдэг машин авдаггүй юм аа гэхэд, давс цацдаг машинаа ихэсгэ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.81
    18 цагийн өмнө

    ene meniigee shiideed taewerleechee gaiwe

    Хариулах
  • 213.87.135.80
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.89.151
    Өчигдөр

    stadion buyu tuw tsengeldehed goe kotok neegdsen shv

    Хариулах
  • 43.228.130.39
    Өчигдөр

    Хотын төвд ийм байхад хотын зах руу өндөрлөг газар өгсөж уруудах бүүр аймаар машинтайгаа гулгаад л....хүн эд хөрөнгө а мь насаараа дэнчин тавьсаар байх уу

    Хариулах
  • 66.181.187.72
    2022/12/23

    Сумьяа дүнкүү онгироо Давгадорж хоёроос айгаад байдаг байхаа

    Хариулах
  • 66.181.187.72
    2022/12/23

    ОюунЭрдэнээ энэ Сумьяа бузараа л зайлуулчих тэгүүл хот өөр болох гээд бна наад захын ажилаач хийж чадахгүй кинонд тоглоод мөнгө төгрөг хар уут муут яриад бүүр дэмийрээд өглөө

    Хариулах