Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолын VIP тасалбарын үнэ 5 сая иен

2022/12/28

Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын сумогийн “Рёгокү-Кокүгикан” ордонд болно.

Энэхүү ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд 5 сая иенийн үнэтэй байна. Дээд зэрэглэлийн 6 ширхэг “Diamond VIP NFT” тасалбар нь бусад зочдоос давуу эрхтэй ба Их аварга М.Даваажаргалын үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, Их аваргатай хамт зоог барих эрхтэй. Мөн 69 дэх Ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.136
    2022/12/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах