Энэ оноос эхлэн АРХИАР ШАХСАН хүнд хариуцлага хүлээлгэнэ

2023/01/02

"СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ" хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн онд баталсан. Хууль санаачлагчид "Уг хуулийн зорилт нь үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хэрхэн хариуцлагатай ханддаг болгох вэ гэдэгт оршино” гэж хэлж байлаа.  Тус хуулийн шинэ зохицуулалтын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. 

Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.

Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. "Намайг алгас" хэмээх аян өрнөж байгааг та бүхэн мэднэ. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ.

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно гэж заасан хэмээн заасан" гэсэн юм.

Согтууруулах ундаатай холбоотой дараах үйл ажиллагааг хориглоно:

29.1.1.Зар сурталчилгааны тухай хуулийн 141.4-т зааснаас бусад тохиолдолд спортын, соёл, урлагийн болон нийтийг хамарсан арга хэмжээ, нэвтрүүлгийн үеэр согтууруулах ундааны зар сурталчилгаа явуулах, байршуулах;

29.1.2.38, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглах;

29.1.3.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах;

29.1.4.нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх;

29.1.5.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулах;

29.1.6.Зар сурталчилгааны тухай хуулийн 141.5-д зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, лого, барааны тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, хоолны цэс, зорчигчийн тийзэд болон бусад биет байдлаар гаргах;

29.1.7.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашиглах, захиалгаар хийлгэх, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулах.

29.2.Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.

Дараах газарт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно.

20.1.1.энэ хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4-т заасан газар, нийтийн эдэлбэр газарт;

20.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

20.1.3.шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр болон нийтийн эдэлбэр газарт байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;

20.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт;

20.1.5.энэ хуулийн 16.3-т зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газарт;

20.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчинд;

20.1.7.барилгын батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;

20.1.8.олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

26.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй.

26.2.Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана.

26.3.Энэ хуулийн 26.1-д заасан ажилтан үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй.

26.4.Үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй.

26.5.Энэ хуулийн 26.1-д заасан баримт бичигт иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолоочийн үнэмлэх хамаарах бөгөөд үйлчлүүлэгч цахим систем ашиглан насанд хүрсэн эсэхээ нотолж болно.

Дараах хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;

28.1.2.21 нас хүрээгүй;

28.1.3.жирэмсэн.

28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.122
    2023/01/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.16.227
    2023/01/02

    Архины татварыг нэм

    Хариулах
  • 192.82.70.70
    2023/01/02

    Архийг хүнснээс салгаж худалдах хэрэгтэй бага насны хүүхдийн дэргэд архи худалдаалах зохисгүй ирээдүйн архичдыг бэлдэж байгаа хэрэг

    Хариулах