Ч.Хүрэлбаатар: Монгол улс дефолт зарлах эрсдэлгүй болж, вальютын зах зээл тогтворжлоо

2023/01/04

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар байна. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, дефолт зарлах эрсдлээс зайлсхийж чадлаа.

Энэ чиглэлээр Ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Нэг тонн нүүрсийг ам үнээр зарахад 109 ам.доллар, хил үнээр бол 200 ам.доллароор зарж байгаа юм. Бараг хоёр дахин үнийн зөрөө бий.

Монгол Улс  бүх нүүрсээ биржээр зарах шийдвэрийг гаргаж, бэлтгэлийг базааж байна. Засгийн газар биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг баталсан. Энэ нь Монгол Улсын орлогыг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг нэмж, үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгоно.

Валютын ханштай холбоотой эрсдэл зогссон гэж ойлгож болно. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо" хэмээв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.246
    2023/01/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.183.24
    2023/01/05

    Uhsnee harsii (bi Hnge bn)

    Хариулах
  • 192.82.83.181
    2023/01/05

    unen bgaasai burahn min gj

    Хариулах