Хөвсгөл нуурт живсэн автомашин болон зорчигчийн цогцсыг гаргажээ

Х.Есү
2023/01/05

Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 175 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км/-т Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөс цөмөрч живэн, 1 иргэн амь насаа алдсан. Ослын тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газрын 7038101 дугаарт хүлээн авсан байна.

Дээрх дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 9 алба хаагч ажиллаж нуурын эрэгээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинаас осолдсон нэрвэгчдийг шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгч, 4 метрийн өргөнтэй 8 метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргалаа.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.131.123
    2023/01/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах