2022 оны 10-р сард Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр тус хэргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.01.11/ болж шүүх хуралдааны тов зарлалаа.
Тээврийн прокурорын газраас яллагдагч М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоta Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 6, “Nissan Quashqai” маркийн 1, нийт 7 тээврийн хэрэгслийг мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай С, Э нарыг мөргөж, С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэр бүхий 7 иргэний нэхэмжлэгчид нийт 82.273.940 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, өмгөөлөгчийн гаргасан нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч М-ийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлон зарлав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.157
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах64.119.20.179
Ene buzar delhiigees zailaagui l bgam u. Uhmeer bna, amia horloloo ene ter ni jujigcheen, shiidsen, huiten tsevdeg, uvaigui gerbul
Хариулах43.228.130.188
хүүхдүүдийн бие л гайгүй бол яадгийн хүн алдаал биз юун бузар музар вэ буруу гэмшиж ядаж байхад нь муухай