Охины гэмтлийг "Хүндэвтэр" гэж үзсэнийг Ч.Маралмаа хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа гэв

2023/01/12

Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж шүүх хуралдааныг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлон зарласан. 

Хохирогч охины өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгчээ. 

Тэрбээр, "Энэ хэрэг дээр шинжээчийн дөрвөн дүгнэлт гарчхаад байгаа. Эхний хоёр шинжээчийн дүгнэлт "Хөнгөн" гэж гарсан. Дараа нь гурван шинжээч оролцсон дүгнэлт нь "Хүндэвтэр" гэж гарсан бол таван шинжээчийн дүгнэлт нь "Хүндэвтэр" мөн гэж гарсан.

Сая Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамтаар хуралд оролцсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалгаж, охины гэмтлийн зэрэг "Хүндэвтэр" гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Шинжээчдийн эхний хоёр удаагийн дүгнэлт нь эдгэрэлтийн хугацаанд буюу аравдугаар сарын 14, 24-нд гарсан. Гэмтсэнээс 10 гаруй хоногийн дараагаар гарч эхэлсэн юм. Тухайн үед шарх эдгээгүй байсан. Эхний хоёр шинжээчийн дүгнэлтийн нэгдэх хариулт буюу "Хөнгөн" гэмтэл гэдэг нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлт, үйл ажиллагаа сэргэх хугацаа нь 28 ба түүнээс дээш хоног болохоор ангиллаараа "Хүндэвтэр"-т ордог.

Сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн эдгээгүй байсан учраас эдгэрэлтийнхээ хугацаагаар "Хүндэвтэр" болсон. Мөн шарх бохирлогдсон байсан. Ингэхдээ гаднаас халдвар авсан байсан. Үүнийг Ч.Маралмаагийн өмгөөлөгч нь хүүхэд эмнэлгээс гарснаас хойш аав, ээжийнх нь асаргаа муу байснаас шарх бохирлогдсон гэж маргаад байгаа. Гэтэл үгүй. Аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтлийн эмнэлэгт нян устгах чиглэлийн антибиотик эмчилгээ хийгдсэн. Охин аравдугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан" гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.103.6
    2023/01/13

    Энэ балай хүүхний амнаас гарч байгаа үгийгээ, даанч дээ

    Хариулах
  • 213.87.148.99
    2023/01/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.123.69
    2023/01/12

    Ямар муухай хүүхэн бэ

    Хариулах
  • 66.181.160.116
    2023/01/12

    Нялх балчир охиныг ямар байдалтай дайрч чирж явсаныг монголын ард түмэн нүдээрээ бичлэгээс харсан,Юун маргах вэ,Энэ хүүхэн хуулийн 3-5 зүйл зөрчөөд хүн дайрчаад өөрийгөө өмгөөлөөд шүүх хурал сунжруулах ямар эрхтэй юм,Тэр охинд учирсан хохирол насаараа сэтгэл санааны гүн айдас хүйдэс ирэйдүйд нь ямар өөрчлөлт аюул учирах эрсдэлийг тооцоолж байгаа юм уу,Харин амьд үлдсэнд нь баярлаж яаж тус болохоо бодохын оронд амиа бодох нь өмгөөлөгч ч тэр энэ авгай ч тэр дэндүү хүний мөсгүй юм биш үү,Ийм хүмүүсийн зүс царайг нуух биш түмэнд түгээ,Ийм тэнэг хүүхэн төрүүлж өсгөсөн эх эцгийг нь ч гэсэн ил гаргах хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/01/12

    12 хон настай охиныг ийм аймаар болгочихоод ичдэггүй хар авгай вэ. Со явж гоо сайханы мэс ажилбар хийлгэж төлбөрөө нэхэмжил...дан өмд өмсөж хонхорхойгоо нууж явах юмуу......мөрөөрөө явган хүний ЗАМААР явЖ БАЙХАД НЬ ийм болгочихоод...бузрын бөгс бөөрний асуудалтай авгай нар орчлонгоос зайлдаа

    Хариулах
    • 66.181.161.71
      2023/01/12

      Hamgiin 1 t hvvhdiig ervvl bolgo huliig ni goo saihnii hagalgaa hiilgej yamarch sorbigvi bolgo setgel sanaanii hohirolgvi bolgo