Л.Наранбаатар: Нэр бүхий 7 ажилтан түлш хулгайлжээ. Хулгай л бол хулгай, хэзээ ч эвлэрэхгүй

2023/01/13

Нэр бүхий 7 ажилтан түлш хулгайлжээ. Хохирлыг төлүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэхийг даалгалаа.

Өмнө нь ийм хулгай олон гардаг байсан ч цалингаас нь төлүүлээд ажилд нь үлдээдэг байж. Түлшний нормыг ч бодит байдлаас хэт өндөр тогтоосон байв. Хулгай гарсан гэх боловч харуул хамгаалалтын гэрээт компани бүртгээгүй байх жишээтэй.

Эл байдлаас дүгнэхэд “хулгай” бүлэг этгээдийг хамарч байсан нь ажиглагддаг.

ТӨХК болоод бид хулгай гарах нөхцөл байдлыг дүгнэсэн. Ажилчдын цалин бага учир “хулгай” их гардаг, иймд төлүүлээд ажилла гэдэг зарчим үйлчилдэг байжээ. Ингээд хулгай буурсангүй, эсрэгээрээ улам далд хэлбэрт идэвхижсэн сөрөг үр дагавар бий болсон байна.

Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид цалингаа нэмсэн. 1 литр түлш байна уу, 1 ш тэвнэ байна уу, энэ бол компанийн өмч, нийт ажилчдын бүтээсэн баялаг. 1 литр түлш хулгайлахад 4 тонн шохойн чулуу олборлох боломж алдагддаг. 4 тонн шохойн чулуу бол 1.5 тонн цементийн орлого алдана гэсэн үг. Эргээд бусдад цалин тавих боломжийг нь хулгайлж байна гэсэн үг. Мөн ажилд орохыг хүссэн олон хүний боломжийг үгүй хийж тэр хулгайч ажиллаж байгаа.

Том байна уу, жижиг байна уу хулгай бол хулгай, хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Иймд цаашид хулгайчаар ХОХИРОЛ төлүүлнэ, ажлаас хална, хуулийн байгууллагад шилжүүлнэ!!!

Эдийн засгийн хэлтсийн дарга өөрчлөгдсөн, харуул хамгаалалтын алба өөрчлөгдсөн, хулгай илэрсэн. Өмнө нь зөвхөн түлш ч биш өөр юу хулгайн замаар гарсныг хэн ч мэдэхгүй…

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн, бид хулгайтай хуулийн хүрээнд тэмцэхийн зэрэгцээ хулгай хийхгүй байх нийгмийн бодлогын асуудалд углуургаар нь өөрчлөлт хийх болно.

Хариуцлагатай, сахилга баттай, хичээл зүтгэлтэй ажилчдад 5 жилийн хөдөлмөрийн гэрээ санал болгох, орон сууцны урьдчилгаа төлбөр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бүтээмжийн урамшуулал, сургалтын хөтөлбөр зэрэг нийгмийн асуудлыг сууриар нь шийдэж байж тухайн ажилчин хулгайгаар биш бүтээмжээрээ орлого олж сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Үүний төлөө манай удирдлагын баг ажиллах болно.

Хулгай хийж ирээдүйгээ битгий балла! Хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй!!!



Сэтгэгдэл (34)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.207
    2023/01/15

    Олон жил хулгай хийгээд гаршчихсан дээрээ хамгаалалттай этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Зоригтой тэмцэж цэвэрлэх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.186.60
    2023/01/15

    Jinhene POP

    Хариулах
  • 66.181.184.121
    2023/01/14

    Хөтөлийн саарал шороог олон ч хүн ченж хийж зөөж амьжиргаа нь болсон доо.

    Хариулах
  • 45.117.35.32
    2023/01/14

    зөв шүү хулгайг удирдаад хийлгээд бна гэж байхгүй буруу удирдаад боломж олгоод баысан хэрэг эхлэл болон санаа зөв бна дээр нь сайн хяналттай байх хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.82.124
    2023/01/14

    Улсын өмч учир эзэнгүй биегүй доои дээргүй хулгайлна. Зүгэар л хувийханд боломж өгч тэднээс зөв татвараа аваад ажиллуул. Төр хувийн хэвшлийн хийдэг зүйлийг яагаад ч хийж чадахгүй гэдэг нь улам бүр нотлогдоод л байна шдээ

    Хариулах
  • 66.181.160.87
    2023/01/14

    Үйлдвэрийнхээ гадаах самбарт хулгайчуудын Нэрсийг нь гаргаж түмэнд жигшээх ажил хийж бай! Нөгөө таоаар Төрд сүрэг хулгайч офшортон бна! Яах вэ?

    Хариулах
  • 192.82.89.234
    2023/01/14

    Түлшний хулгай бол үе дамжсан хулгай байдаг шүү. Шарын гол, Налайх, Эрдэнэт ГОК, Аймгуудын дулааны цахилгаан станцууд гээд ТӨХК бүгд л түлш хулгай хийж ирсэн. Аргагүй шүү дээ. Цалин урамшуулал байхгүй. Нутагт нь өөр ажлын байр хомс олдож байгаа ТӨХК-ууд дарга нар нь л бүдүүрээд таргалаад ажилчид нь нойр хоолгүй зүтгээд цалин нь олигтой биш. Түлшний хулгай бол хамгийн доод шатных дээгүүрээ төсвийг нь иддэг дарга нар нь байгаа шүү. Эхлээд дарга нарыг нь цэгцлээд цалинг нь нэмээд өгвөл түлшний хулгай алга болно.

    Хариулах
  • 51.89.5.156
    2023/01/14

    Та нар чинь яацан юм бэ. Юм бүхэнрүү нулимаж байвал сэтгэл чинь амардаг юм уу. Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Хулгана барьж байвал болоо л гэдэг биз дээ.

    Хариулах
  • 103.161.242.70
    2023/01/14

    Хулгайгаар дарга болчихоод адилдаа адил бхаа даа

    Хариулах
  • 103.57.95.98
    2023/01/14

    том хулгай илрүүлжээ попрох юмаа олж ядах юм том жижиггүй хулгайчууд дээгүүрээ та нар хулгайлаад идэж уухаар жирийн ажилчид чадах гар хүрэх юмаа л авна шдэ

    Хариулах
  • 66.181.161.25
    2023/01/14

    Jijig hulgaich doroo oldoh ymda zailuul

    Хариулах
  • 213.87.137.37
    2023/01/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.185.168
    2023/01/13

    Дүү хэдийд хотод ажиллах вэ ? Уулзаж хоёр үг солих юмсан.

    Хариулах
  • 202.55.180.219
    2023/01/13

    Зөв шүү. Хулгайтай эвлэрэшгүй тэмцэх хэрэгтэй. Урд нь ийм үйлдэл гаргаад сурчихсан байжээ. Таслан зогсоох хэрэгтэй

    Хариулах
  • 5.180.121.174
    2023/01/13

    NARANBAATAR UURUU "" JINHENE HULGAICH, LUIVARCHIN,HUDALCH"" IIM HULGAICHAAR UDIRDUULAAD YAVIJ BDAG UILDVER, HAMT OLON HOHI CHIN, HOHI CHIN, TEMTSEJ CHADAHGUI BOL HOHI CHIN, HOHI CHIN, Ene YU BISH, Bur DORDONO.

    Хариулах
  • 202.126.88.117
    2023/01/13

    Байгууллагын дотоод асуудал гэж байдаггүй юм уу.

    Хариулах
  • 192.82.65.47
    2023/01/13

    Байгууллагын дотоод асуудлаа дотроо шийдээд цагдаа шүүхдээ өгнө биз дэ юундаа попроод хэвлэлд яриад байдаг байнаа.

    Хариулах
  • 66.181.160.1
    2023/01/13

    Наранбаатар бол хулгайч

    Хариулах
  • 202.55.188.40
    2023/01/13

    Том хулгайч нь чи

    Хариулах
  • 59.153.115.246
    2023/01/13

    Хулгайч нарыг давраавал үйлдвэр маань үгүй болно шүү захирал гуай

    Хариулах
  • 202.55.188.104
    2023/01/13

    За за тэнэгт

    Хариулах
    • 66.181.160.42
      2023/01/13

      чи нэг нь юм уу

  • 64.119.27.185
    2023/01/13

    Болж байна байгуугын хулгай бол хамгийн хортой бүлэг хулгайч байгаа доо бүгдийг зайлуулж байж байгуулга цэвэршинэ шүү Наранбаатар ок

    Хариулах
  • 202.126.89.179
    2023/01/13

    Хулгай олон янз, ид оргил ачаалалын үед үйлдвэрлэлээ зогсоож зуухны тоосго сольдог дарга бас л хулгайч бүр дайсагнасан хулгайч

    Хариулах
  • 202.9.46.158
    2023/01/13

    1л түлшээр 1,5тн цемент гэнэ дээ

    Хариулах
  • 211.36.140.108
    2023/01/13

    Гаргаж буй шийдвэр бүр хууль зөрчиж байгаа Наранбаатараа чиний. Чи гэмгүй сайхан амьтан биш шүү.

    Хариулах
    • 66.181.187.85
      2023/01/13

      Хулгайчыг хулгайч л хаацаалдаг юм. Хулгайчаа!!!

    • 66.181.185.80
      2023/01/13

      хулгай хийх нь зөв юм байна тиймүү.Та нарын өмгөөлөөд байдаг хулгайн сүрэг бүр томроод улс орныг маань идэж дуусах гэж байна Хулгай хийсэн бол гүйцээ.Юун буруу шийдвэр

  • 211.36.140.108
    2023/01/13

    Хулгай хийж байгаа хэний ч буруу. Өөрөө бас их боломжийг алдагдуулж, их л хууль бус үйл ажиллагаа хийж байгаа даа.

    Хариулах
  • 64.119.22.37
    2023/01/13

    Зөв ш дээ хулгай бол хулгай хаана хаанаа хулгайтай тэмцэх хэрэгтэй Шудрагаар зөв ажиллаж амьдрах хэрэгтэй Хулгай хийж байвал хэзээч өөдөө гарахгүй муусайн хулгайчуудын гарыг тайрах юмсан

    Хариулах
  • 202.126.90.111
    2023/01/13

    Tegeed chimeegui baiguulagiin dotood jurmiin daguu asuudlaa shiid seweed yahaw heden litr yum

    Хариулах
  • 66.181.161.74
    2023/01/13

    Худалаа амбиц уу гүй юу. Хууль үйлчилдэг, үйлчилдэггүй гэж байх шиг байна тэ. Хууль үйлчилдэг ядарсан ажилчиддаараа туг тахиж өөрийн нэр хүндээ өсгөж байгаа мэт харагдаж байна. Чааваасдаа дарга болдоо

    Хариулах
  • 103.212.116.245
    2023/01/13

    Нэрсийг зарлаарай

    Хариулах
    • 202.126.88.216
      2023/01/13

      Ажилчидаараа туг тахиж авилагч нараас оноо аваад гоё шаан биз бөгс.долоогч наранбаатар