ТАНИЛЦ: Хөгжлийн банкны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдсан УИХ-ын гишүүд

Т.Отгонсувд
2023/01/16

 АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой хэргээр нийт 87 хүнийг яллагдагчаар татсан. 

Тэгвэл эдгээр 87 хүнд нэр бүхий улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд багтсан байгаа юм. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Түүнийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр яллагдагчаар татжээ.Тодруулбал, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг сервис” компанид давуу байдал олгосон, улсад онц их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 33 тэрбумын зээл олгосон "Вертекс майнинг партнер" ХХК-д  Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэг гүйцэтгэх захирлаар ажилладагбайсан. Түүнийг албан тушаалаа ашиглан бусдад нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

АТГ нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан байна. 

Дэд сайд нараас 

Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр /Фортуна/

Ж.Бат-Эрдэнэ /дэд сайд асан/

Одоогийн албан тушаалтнууд:

  1. Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
  2. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нарын хүмүүсийг яллагдагчаар татсан байна. 

Өнөөдөр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулж буй Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, хяналт шалгалтын талаарх нээлттэй сонсгол болж байгаа. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.191
    2023/01/17

    Амартүвшинг эрдэмтэн Ринчен Бямбаевын ач хүү гэхээр овоо ухаалаг байх гэж бодсон чинь эргүү шуналын тулам байсан байжээ хөөрхий. Өвөөгийнхөө нэрийг бузарласан мулгуу хог

    Хариулах
  • 213.87.135.94
    2023/01/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.160.83
    2023/01/16

    N.batbayr ih duraaraa zartsuulsan shig bgaa ym

    Хариулах
  • 202.21.124.131
    2023/01/16

    Худлаа туг тахиж байна

    Хариулах
  • 202.21.124.131
    2023/01/16

    Амартүвшин буруугүй

    Хариулах