Д.Батлут: Хүүхдийн мөнгө бол халамжийн тухай хуулиар олгогддог халамж биш ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2023/01/18

УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ханджээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Монгол Улсын Ерөнхий сайдад "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг аливаа шаардлага тавилгүй хүүхэд бүрд олгох асуудлаар хандлаа.

Зөвхөн Орхон аймгаар жишээ авахад: Улсын төсөвт орлого төвлөрүүлж, хүнд хэцүү цагт улс орны эдийн засгийг хамт үүрэлцсэн баялаг бүтээгчид болон төрийн албан хаагчдын нийт 38,029 хүүхдээс 23 хувь буюу 8,769 хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоос татгалзжээ.

Хүүхдийн мөнгө бол халамжийн тухай хуулиар олгогддог халамж биш юм. Харин хүүхдийн мөнгө бол Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулсан хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн ирээдүйд зориулж хуримтлуулах эсвэл ашиглах ёстой хөрөнгө оруулалт юм." гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.51
    2023/01/20

    Халамж биш хөрөнгө оруулалт маш зөв Хүрэлсүх Ерөнхийлөгч ч хөрөнгө оруулалт гэж байсан шүү

    Хариулах
  • 213.87.158.195
    2023/01/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах