Д.Амарбаясгалан: Засгийн газраас ногдол ашгийг цагаан сараас өмнө тараана гэсэн мэдээлэл хийгээгүй

Х.Есү
2023/01/25

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Засгийн газар бодлогоо боловсруулаад олон нийтэд танилцуулна. Нэгдсэн бодлогоор танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрдэнэс таван толгой, эрдэнэт зэрэг стратегийн ач холбогдолтой улс орны эдийн засгийн бараг 60 гаруй хувийг нуруундаа үүрч яваа энэ том үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээрт засгийн газрын барьж байгаа байр суурь бол нээлттэй, ил тод, үр ашигтай ажилладаг байх олон улсын жишигт нийцсэн менежменттэй болох ёстой гэдэг байр суурийг хамгийн түрүүнд баримталж байгаа. Яагаад гэвэл энэ том нэгжүүд маань өөрөө хөгжлийг хөдөлгөгч маш том хүчин зүйлүүд байхгүй юу. Тийм учраас эхлээд үүнийг нээлттэй ил тод болгох ёстой гэсэн бодлогын үндсэн дээр өнгөрсөн онд алдаа дутагдлуудыг ил болгож цаашдаа давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж зорьж ажиллаж байгаа. 

Засгийн газраас ногдол ашгийг цагаан сараас өмнө тараана гэсэн мэдээлэл хийгээгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.183
    2023/01/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.88.78
    2023/01/25

    Заилцгаа Ард түмэнии мөнгө шүү луиварын зээлиин хүүгээ зогсоо Каш он сарын 7хувиар шулж бна

    Хариулах