Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны зорилтын хүрээнд сайжруулах шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн “Эрдэнэс монгол” ХХК-ийн тогтоолоор 2018 онд үүсгэн байгуулсан.
Тавантолгой түлш компани 2019 оноос 2023 он хүртэлх 4 жилийн хугацаанд нийт 1.5 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна.
Үйлдвэрлэлийг эхлүүлсэн цагаас “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага - MNS 5679 : 2019 стандарт”-ыг мөрдсөн бөгөөд 2022 оны 8-р сарын 14-нд Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага - MNS 5679 : 2022 стандартыг хэлэлцэж баталсан юм.
Тавантолгой түлш компанийн өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн эдгээр техникийн шаардлага, Монгол Улсад мөрдөж буй стандартыг бүрэн хангаж ирсэн. Сайжруулсан шахмал түлшний стандартад мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьдаг бөгөөд түлшний чанар, стандарттай холбоотой ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.151
Хордоод байна л гэх юм, хортой байнаа л гэх юм. Тэр нь стандарт нь юмуу?
Хариулах178.211.248.108
Битий гаа.л гэж хэлнэ шүү
Хариулах202.126.88.178
Өдөр шөнөгүй нойр хоолгүй хөдөлмөрлөж хотод бөөгнөрсөн хөдөөнийхний түлш түлээг бэлдэж зөөж түгээж байгаа таван толгой түлш компанийнханд аа гүнээ талархаж байгаа шүү Болдогсон бол та бүгдийгээ кофегоор дайлах сан даа
Хариулах66.181.161.159
Иргэдийн хордож үхэх шаалдлагыг л хангаж байгаа байх даа
Хариулах213.87.158.183
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах