Өнөөдөр дэлхийн хавдартай тэмцэх өдөр

Х.Есү
2023/02/04

Дэлхийн хавдартай тэмцэх өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 04-ний өдөр тохиодог. 

ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас баржээ.

Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаараа нэгдүгээрт бичигдэж, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байна. 

ДЭМБ-ын статистик мэдээлэлд зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлд хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн, шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдрууд байна.

Монгол Улсын хүн амын дунд 2021 онд 5981 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн ба зонхилон байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушги гуурсан хоолой хорт хавдар 7.5 хувь, улаан хоолой 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувь, нийт хорт хавдрын 67.2 хувийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.62
    2023/02/05

    Хүн төрөлхтөн хорт хавдраар хиарч байна.

    Хариулах
  • 213.87.144.153
    2023/02/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах