Иргэн “Ж”-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлд нийгмийн даатгалын байгууллагаас татгалзсан хариу өгчээ. Иргэн Ж 1990.09.01-ээс 1994 оныг дуустал "Ш" ХХК-д ажиллаж байсныг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон байна.
Нийгмийн даатгалын байгууллага татгалзсан үндэслэлээ Ж-ийн ажиллаж байсан “Ш” ХХК нь 1993,1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй тул түүний тус компанид ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй. Иймд Ж-ийн нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй гэжээ.
Иргэн Ж уг татгалзал нь хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгахаар шүүхэд маргасан. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, иргэн Ж-д өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд иргэн Ж-ийн “Ш” ХХК-д ажиллаж байсныг шүүхээс тогтоосон ба ажил олгогч Ш ХХК-аас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь тухайн ажилтныг ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэж үзэх, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.153
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах203.91.115.48
Ажилсан жил 4хөн жилтэй 6н хүүхэд төрүүлсэн 51настай тэтгэвэрт гарах эрх бна юу
Хариулах122.201.22.238
Би яг ийм шалтгаанаар ажилласан жил хасагдаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр 15жил 9сар гэж тогтоосон.5жил хасагдсан.Архиваар шүүлгэсэн нь хэдхэн сарыг алдаг оног төлсөн бсан.Одоо дахин нөхөн тогтоолгож болох юм бол уу?Хохирч бна шүү.
Хариулах