Сэлэнгэ аймагт гал түймэрт өртөж нэг хүн нас баржээ

2023/02/08

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын нутагт иргэн Б, Ц нарын байшин хоёрдугаар сарын 07-ны өдрийн 23:18 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 08-ны өдрийн 01:18 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан хоёрдугаар сарын 08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраажээ. Гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04:50 цагт хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.185
    2023/02/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах