Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ

2023/02/09

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцад/ЭДЦС/ гал гарчээ.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр, “ЭДЦС” ТӨХК-ийн зуухын цехийн I зууханд гал гарч байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт ирсэн байна. 

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиход станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг хөөс үүсгэгч бодис ашиглан түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт бүрэн унтраажээ.

"Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй. Тус цахилгаан станц нь нийт долоон зуухтай, нэг зуухын үйл ажиллагаа зогсоход станцад ямар нэгэн доголдол гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа"-г ОБЕГ-аас мэдээлэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.113
    2023/02/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах