Турк улсад чанаргүй барилга барьсан этгээдүүдийг баривчилж эхэлжээ

2023/02/13

Турк, Сири улсуудад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо өчигдрийн байдлаар 33,000 хүрчээ. Аврах багууд тасралтгүй ажиллаж, нуранги дорооос амьд үлдсэн хүмүүс олдсоор байна.

Турк улсын хуулийн байгууллагууд чанаргүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн байна.

Хатай муж дахь “Ronesans Residence” 250 айлын тансаг ангиллын орон сууцыг барьсан компанийн эзнийг баривчилжээ. Гадаад руу зугтах гэж байсан түүнийг Истанбул хотод саатуулсан байна.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид чанаргүй барилга барьсан хэрэгт холбоотой нийт 131 сэжигтнийг шалгаж эхэлсэн бөгөөд тэднээс 113-ыг нь баривчлах шүүхийн шийдвэр гарсныг Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдээлжээ.


 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.218
    2023/02/14

    МАНайх шиг л газар юмдаа өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн тэд нь бас ихэнх нь үхээ биз....

    Хариулах
  • 213.87.149.46
    2023/02/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах