О.Мөнхжинг дахин нэг сар ХОРИНО

2023/02/14

О.Мөнхжинг НЭГ сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ. 

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн саналыг өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Яллагдагч О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг хянаж үзэхэд яллагдагч О.Мөнхжинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч О.Мөнхжинд урьд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.13
    2023/02/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 49.96.242.161
    2023/02/14

    ardtumen nees avsan bol uguj sur

    Хариулах
  • 202.9.40.147
    2023/02/14

    NGL ulsad shine tehnolgi oruulj irj bga zaluuchuudaa barij avah uom.Gaaliin Asralt .439 sayin asuudaldai Hurelbaatar.nuursnii hulgaichaa barij adilgan horivol Shuuh ajil zuv ybj bn ard tumen dugneh bn.Hurelbaatar.Javhl an.Sodbaatar bugd hulgaichuudiig barisan shalgasan n haana bn

    Хариулах
    • 66.181.188.83
      2023/02/14

      Эхлээд бирж дээр IEO гаргахдаа албаар гацаль үүсгэж хамаарал бүхий хаягуудруу тарааж дараа эрэлт үүсгэж үнэтэй зардаг луйвараа хийгээгүй бол ийм байдалд хүрэхгүй байсан.