Үнэ хөөрөгдөн худалдаалж байсан зарим иргэнд мөнгөн торгууль ногдууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа.
Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.
Бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдэд хандан худалдаа эрхлэгчдээс өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.219
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах103.229.122.135
Хөгшчүүд ч хүүхэддээ төвөг болж байгаадаа сэтгэл зовж, их хөлд ядардаг иым л баяр болж. Наймаачид нь уламжлал ярин хөөрөгдөж, айл хэсдэгүүд нь торгон дээл өмсөн тэнэж явдаг баяр. Хөгшчүүд нь олон ирэхээс нь халган гэр сахин тогоо барьж…гм.
Хариулах150.129.142.54
Unen.
103.229.122.135
Энэ улсын ЭЗ-г наймаачид л удирддаг болж. Ашигтай учир өөр ажил хийдэг хүн ч үгүй болохнээ.
Хариулах103.229.122.135
Манайхан ууц гэдэг өөхийг тавихаа болимоороо. Хүнд харуулах биш иддэг хоол л бэлдмээрээ.
Хариулах202.126.89.252
Хар хорин захын махны наймаачдыг шалгах хэрэгтэй ууц 800 мянга гэж гуцаж байна лээ
Хариулах59.153.87.4
Маш зөв байна харин,ч эрт хйих байсан 7хононйи урьд 550000 дээшээч үгүй доошооч үгүй гэгээд нэгэн залуу зогсож байлаа 49,кг гэсэншүү
Хариулах