Баян-Өлгийн өвөлжилт хүндрэлтэй сумдад хэрэгцээт машин техникүүд болон малын тэжээл хандивлажээ

С.Гандэлгэр
2023/02/15

Аймгийн хот тохижуулах албанд техникийн парк шинэчлэл хийгдэж, шинэхэн машин техникээр хүч нэмэгдүүлэн ажиллах боломж бүрджээ. 

УИХ-ын гишүүн Т.Аубакирын хувьд "Хот тохижилтын парк шинэчлэл" хийх зорилт тавьж үүнийхээ хүрээнд 2.2 тэрбум төгрөгийг аймгийн хот тохижуулах албаны парк шинэчлэлд тусгуулсан нь ийнхүү ажил хэрэг бол аймгийн хот тохижуулах албанд ковш, кран, усны машин, ачигч машин, жижиг болон дунд оврын ачааны машин, модны нүх ухагч, хөрс сийрүүлэгч машинуудыг гардуулан өгсөн байна. 

Аймгийн нэгдсэн эмнэлэгт бүрэн тоногтой Ford машин гардуулав
Баян-Өлгий аймгийн иргэдэд эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж дутмаг байдлаас үүдэн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх асуудал тулгамдаж байсан.
Тус асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Т.Аубакир шат дараатайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгсөн байна.
Өвөлжилт хүндэрсэн сумын малчдад 27.2 тонн малын тэжээл хандивлажээ
Баян-Өлгий аймгийн зарим аймагт өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Т.Аубакир өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Энэ удаад өвөлжилт хүндэрсэн Сагсай сумын малчдад 27.2 тонн малын тэжээл хандивлажээ.
Ийнхүү УИХ-ын чуулган завсарласан үеэр Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакир гишүүн аймгийнхаа иргэд сонгогчидтой уулзаж чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.219
    2023/02/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.131.225.242
    2023/02/15

    Энэ балиар залууг ахиж Казахууд сонгохгүй шүү .Казахстан руу гаа зайл

    Хариулах