ЦЕГ: Зочид буудлын өрөөнд хүний амь хохироогоод зугтсан этгээдийг баривчилсан

2023/02/16

Цагдаагийн ерөнхий газраас койн, крипто валюттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр согтуурсан үедээ хүний амь хохироогоод зугтсан этгээдийг баривчилсан талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр БГД-т байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсны улмаас хоолойг нь боож амь насыг хохироох хэрэг үйлдээд зугтсан байсан. Цагдаагийн байгууллага гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулсан" гэв



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.117
    2023/02/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах