Архангайн засаг дарга Б.Цэрэннадмид хууль зөрчсөн томилгоонуудыг яаралтай хуульд нийцүүлэхийг даалгалаа

2023/02/17

Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид агентлаг, байгууллагуудын удирдлагууд болон сумдын засаг дарга нартай шуурхай хурал хийлээ. Шуурхай хуралд зарим сумын удирдлагууд онлайнаар оролцсон байна. Шуурхай хурлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт, зарлагын тухай мэдээлэл, төрийн албаны сул орон тоо, ерөнхий болон тусгай шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагууд өглөө.  

Аймгийн хэмжээнд 5.474 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд өнөөдрийн байдлаар нийт 91 албан тушаалын 110 сул орон тооны захиалга ирсэн байна. Ковидын үед нийт 72 хүн ажилд томилогдсоноос өнөөдрийн байдлаар 23 ажилтан жинхлэгдэн оржээ. 

Сум, агентлаг, хэлтсүүд хүний нөөцөө судлан аймгийн ТАЗ-д сул орон тооны захиалгаа өгч, холбогдох шалгалтуудыг 4-р сарын 1-нээс өмнө зохион байгуулж, дуусгах. Хууль бус томилгоотой холбоотой асуудлыг судалж танилцуулах зэрэг чиглэлээр үүрэг болголоо. Дашрамд дурхадахад Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор орон нутагт ажилласны нэмэгдлийн судалгааг саяхан гаргасан. Энэ судалгаагаар улсын төсвөөс бүх аймагт төрийн албан хаагчийн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.1
    2023/02/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах