Турк улсад хүний амь авраад амь үрэгдсэн Протео нохойд Мексикийн арми хүндэтгэл үзүүлжээ

С.Гандэлгэр
2023/02/17

Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон арван эрэлч ноход ажиллаж байгаа билээ. Тэдний нэг болох Мексикийн эрэн хайх, аврах багийн гишүүн Протео нохой хүний амь авраад өөрөө эрсэдсэн гунигт түүх сэтгэл хөдөлгөм. Протео 7.7 болон 7.6 баллын хоёр ч удаагийн газар хөдлөлт болж, гамшгийн голомт болсон Туркийн зүүн өмнөд хэсэгт ажиллаж байв. Хэд хэдэн удаагийн амжилттай ажиллагааны дараа баг хамгийн их хохирол амссан Кахраманмараш хотод ажиллав. Протео нуранги доороос дахин хоёр ч амьд хүн олж, дохио өгчихөөд цааш улам гүн рүү ороход нь дахин нуралт үүсчээ. Аврах багийнхан хурдан шуурхай ажиллаж мөнөөх хоёр хүний амийг авсан боловч дарагдсан нохойгоо гаргаж авч чадаагүй байна.
Өнгөрсөн даваа гаригт Мексикт түүнтэй салах ёс гүйцэтгэсэн. Тус улсын Батлан хамгаалахын сайд Луис Кресенсио Сандовал “Бидний агуу нөхөр болох Протео амиа алдсанд харамсаж байна. Тэр турк ахан дүүсийг эрж хайх, аврах ажиллагаанд Мексикийн багийн бүрэлдэхүүнд орж үүргээ нэр төртэй биелүүлсэн. Таны баатарлаг үйлсэд баярлалаа" хэмээн өгүүлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.1
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах