Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо МҮОНТ-д ярилцлага өгч байна.
Тэрбээр нүүрсний хулгай, оффтейк гэрээнүүд, Хөгжлийн банк, жагсаал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрдэнэтийн 49 хувь, Оюунтолгойн гэрээ, нийгэм эдийн засгийн байдал, Засгийн газрын цаашид юу хийхээр төлөвлөж буй талаар байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр нүүрсний хулгайн дөрвөн багц асуудлаар хэрэг үүсэж, 70 орчим хүнийг шалгаж байна.
ЕТТ компанийн захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүс иргэдийн органик жагсаалыг санаатайгаар турхирсан. Баримттай. Мөн койнтой холбоотой хүмүүс ээс гадна УИХ-ын гишүүн, "ажнай" Д.Бат-Эрдэнэ ч жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан.
Нүүрс, зэсийн бүлэглэл хамдаа суугаад "Тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй, тоглогчид өөрчлөгдөх юм чинь хүлээе" гэж ярьдаг байгаа юм. Тэд юу гэж боддог вэ гэхээр нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана, Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг утсан хүүхэлдэй болгох амархан гэдэг. Өнөөдөр бид тоглоомын дүрмийг өөрчлөх ёстой.
Шүүхийг Эрдэнэтийн 49 хувийг авсан, нүүрний хулгайд орооцолдоод байгаа нөхдүүд томилсон гэсэн үг. С.Зоригийн хэрэг ч “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал. 25 жилийн өмнөх тэр үеийн баримт бичгүүдийг үзэхээр тухайн үед онцгой дэглэм тогтоочихсон л байсан. С.Зориг дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Нөгөө л баялгын тэмцэл. Одоогийн авлигалын систем үүсэх эхлэл тэнд тавигдаж байсан юм биш байгаа гэж одоо би боддог. С.Зориг алагдсанаар нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу.
Ингээд л тэр өдрөөс хойш ЗЭС гэдэг том асуудал гарч эхэлсэн. Үүнийг хянасан бүлэглэл хүчтэй. Тиймдээ ч Эрдэнэтийн удирдлагын төлөөх үе үеийн тэмцэл явсан. Шулуухан хэлэхэд үе, үеийн Ерөнхийлөгч нар “Эрдэнэт”-д бараа шахдаг гэдэг яриа явдаг байсан. Энэ бол өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь.
1998 онд эхэлсэн Эрдэнэттэй холбоотой асуудал, албан бус бүлэглэлийн сүлжээ явж явж 18 жилийн дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзаад төр тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргасан атлаа хоёр гуравхан сайдаас бусдад хэлэхгүйгээр сонгуулиас хэдхэн хоногийн өмнө хувьчилж авсан. Дөрвөн сарын дотор бүх юм явсан. Үүнийг Ерөнхий сайд дангаараа, нэг хувийн хэвшил шийдэх боломжгүй. Үүнл тагнуул, прокурор, шүүх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцсон. Албан бус төрөөсөө том бүлэглэл байна гэдэг нь 1998 онд илэрч байсан асуудал явсаар байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах хэмжээний том лобби болж босч ирсэн.
Энэ асуудал шийдэгдэхийг олон нийт ажиглаасай гэж хүсч байна. Төлөөллийнхөө хүнийг томилоод төр удирддаг байдлыг өөрчлөх ёстой. Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудалд шүүх дээр явж байгаа. Хэрхэн шийдэгдэхийг иргэд харах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.110
БАГАБАНДИ асуудалтай, аюултай хүн дээ
Хариулах66.181.178.39
erguu balai yu yarj bgaa meddeg boluu ,
Хариулах202.21.125.66
Энэ залуу хүн цаашдын каррьер улс төрд байх нэр хүнд нь одоо хийж байгаа ажлаас шалтгаалах тийм үе.АХ НАРЫН 30 ЖИЛИЙН ШУНАЛ ТАЧААЛ ТОГЛООМЫГ ИНГЭЖ ЯРИХ ХҮН БАЙХГҮЙ Л БАЙЛАА.БИДНИЙ НҮДЭН ДЭЭР БҮГД ИЛ БАЙЛАА ХЭН Ч ЯРЬДАГГҮЙ БАЙВ.ҮР ДҮНГ НЬ ГАРАХ ХУГАЦАА ОЙРЫН 2-С 3 ЖИЛ. АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ ХАРЬЯ..ЦАГ ХУГАЦАА ЮУ БАЙХАВ ДОРОО.ЧАДАХГҮЙ БОЛ НЭГ МӨР БАЯРТАЙ БОЛОХ БАЙХ.ЕР НЬ ХҮНИЙ НҮДЭНД БҮГД ИЛ БАЙСАН АСУУДАЛ БОЛОВЧ ХЭН Ч ЯРЬДАГГҮЙ БАЙСАН НЬ ГОЛ АСУУДАЛ..ХУРАЛД СУУДАГГҮЙ, ДУУГҮЙ, ҮГ ХЭЛДЭГГҮЙ, ХУУЛЬ САНААЧИЛДАГГҮЙ, КНОП ДАРДАГ ХҮМҮҮС ЭНЭ ИХ ХУРАЛД ИХ БАЙДАГ ДАА ТЭД НАР Л БАЙСАН БАЙНА БҮГД ОЙЛГОМЖТОЙ.ТЭД БЭЛЭГСЭЛТ ТАРААХ БЭЛ БЭНЧИНТЭЙ БАЙЖЭЭЭ....БИД ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ , ХЭН НЭГЭН ЭНЭ БҮХНИЙГ ЯРЬСАН САЙН ХЭРЭГ ҮҮНЭЭС ИЛҮҮ САЙН БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ...ХАРЬЯ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА АААА
Хариулах122.201.31.110
ЗОРИГийн хэрэгт эрдэнэтийн зэс холбоотой гэж яриад л байдаг. Багабанди, отгонбилэг.....
Хариулах213.87.144.215
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.67.223
ajnai baterdene nol uhej baisan buzar huur shuu de
Хариулах202.9.40.80
yarisaar l....
Хариулах