Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг Э, О, М, Э нарын бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 2022 оны 11 дүгээр сараас хойш Приус маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 40 орчим удаагийн үйлдлээр зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа бөгөөд хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байна.
Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл, бэлэн мөнгийг үлдээхгүй байх, боломжтой бол дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.138.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.126.89.5
Наад хэдэн хулгайчдаа одоо болтол 30 жил цэгцэлж амжаагүй л байгаа уу Монголын цагдаахан аа Та нар бидний татварын мөнгөөр цалинжиж приус сrown унаж байгаагаа мэддэг үү ацнуудаа
Хариулах