Халимаг иргэний гадаад паспортын хугацаа дууссан учир хилээр нэвтрүүлээгүй байна

2023/02/28

Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хоёрдугаар сарын 23-нд ирсэн Халимаг иргэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр саатуулагдсан талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан. 

Тухайн иргэнийг улс төрийн орогнол хүссэн гэх мэдээлэл явж байгаач Гадаад харилцааны яамнаас "Одоогоор албан ёсоор улс төрийн орогнол хүсээгүй" гэлээ. 

Тус иргэн хилээр нэвтрэх бичиг баримтын зөрчилтэй байгаа юм байна. Тиймээс түүнийг "Хүчин төгөлдөр бус бичиг баримтаар улсын хил нэвтрүүлэх боломжгүй. Монгол Улсын хууль тогтоомжоор хүчин төгөлдөр бичиг баримттайгаар улсын хилээр шалгаж, нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл тухайн иргэний бичиг баримт нь хүчин төгөлдөр бус байсан учраас хил дээр саатуулсан гэж ХХЕГ-аас мэдээлжээ. 

Одоогоор тухайн зорчигч хилийн дамжин өнгөрөх, түр байрлах байранд түр хугацаагаар саатуулж байгаа юм байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.219
    2023/03/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах