Хууль зөрчсөн "Юнивишн" ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

С.Гандэлгэр
2023/02/28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 1.163.740.176 төгрөгийн торгууль ногдууллаа.

Юнивишн ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39.900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна. Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.110
    2023/03/01

    ЗА торгожээ. ЮНИВИЖН - торгуулаа төлөөд, үнээ хямдруулах уу?

    Хариулах
  • 122.201.31.110
    2023/03/01

    Харилцаа холбооны зохицуулах хороо ажлаа хийхгүй байна. Эхлээд оператор компаниуд хооронд утасны дугаартайгаа шилждэг болгоно гэж яриад хэрэгжүүлж чадаагүй. АВЛИГА үнэртүүлээд ажлаа хийдэггүй ийм хорооны хэрэг алга. ОДОО ЮНИВИЖН -хамгийн том , монопол болтлоо өргөжлөө. ХХЗХороо ажлаагүй учраас ийм явдал болж байна. ЮНИВИЖН д засварын дуудлага өгөхөд томроод, 7 хоногийн дараа очерт бичсэн шүү гэж даапаалдаг болсон. ШӨХТГ ын торгуулийг аягүй бол төлөхгүй. УИХ д суугаа төлөөлөл нь дарамтлах байх даа

    Хариулах
  • 213.87.139.219
    2023/03/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.212.118.143
    2023/03/01

    Луйварчид.

    Хариулах
  • 64.119.21.39
    2023/02/28

    Орон сууц нэр хороолол ч бас ялгаатай нь ч ялгаатай шүү.багцын үнэ нь нэмэгдэх л ёстой доо.

    Хариулах