Д.Амарбаясгалан: Солонгосын тал мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн

2023/03/01

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Д.Амарбаясгалан: "Ерөнхий сайдын БНСУ-ын айлчлалын хүрээнд визний нөхцөл хөнгөрсөн гэж хэлж болно. 

2023-2025 онд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан ба БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсын хуульзүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны  сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Визгүй болсноор гарах үр дүн ач холбогдол цаашлаад эрсдэлийн талаар нарийн тооцоолох нь чухал. 

Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн" гэлээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.247
    2023/03/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах