​ Э.Нямсүрэн, О.Өсөхбаяр нар дээд амжилт тогтоолоо

Х.Есү
2023/03/05

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. 

Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд “Могул” клубын тамирчин Э.Нямсүрэн таталтын төрөлд 151 кг-ыг өргөснөөр энэ жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр өмнөх рекорд амжилтыг 147.5 кг-аар эзэмшиж байв.

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин 160 О.Өсөхбаяр хэвтээ шахалтын төрөлд 160 кг-ыг шахсанаар Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ тэмцээнд хамгийн ахмад нь 78 настай Ц.Маамчулуун бол хасгийн залуу нь 10 настай тамирчин байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.91
    2023/03/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах