БОАЖ-ын сайд нүхэн жорлон буулгах, нуурын бохирдлыг цэвэрлэх 30 хоногийн хугацаат үүрэг өгөв

2023/03/06

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт энэ сарын 5-ны өдөр ажиллалаа.  

“Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэгийн ашиглалт, нүхэн жорлон, хог мөн Өгий нуурын хамгаалалт, бохирдлын асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны дарга Т.Мөнх-Од, Архангай аймгийн Өгий нуур сумын засаг дарга Ш.Үүрцайх, Орхон чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, Архангай аймгийн БОАЖГ-ын дарга П.Бат-Эрдэнэ нар танилцаж, шалгалт хийв. 

Ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ дараах үүрэг даалгаврыг өглөө.

-2022 оны намар Сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тус сумын ЗДТГ, Орхон чулуут сав газрын захиргаа, БОАЖГ хамтран 43 нүхэн жорлон буулгаж, 16-д ариутгал хийж булсан байна. Мөн Өгий нуурын эрэг дагуу 32 га талбайн 200 гаруй тонн хог цэвэрлэсэн ба буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгах;                                        

-”Өгий нуурыг хамгаалах бохирдол, ширгэлтээс хамгаалах” төслийн хүрээнд отоглох цэг байгуулах, нуур руу машин оруулахгүй байх хамгаалалт хийх, Өгий нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэгч “Эвт-Уул” ХХК-ийн гүйцэтгэсэн, 2020 онд хүлээлгэж өгөх ажил өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй ба хийсэн бүтээн байгуулалтыг ажлын хэсэг хангалтгүй гэж дүгнэсэн тул 2023 оны 4 дүгээр сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламж бүхий отоглох 2 цэгийг дуусгуулах;

-Өгий нуурыг бохирдуулагч, нуурын гүнд хаягдсан торнуудыг 2023 ондоо багтаан бүрэн татан гаргаж, нуурыг цэвэрлэх;

-Нуурын эрэг (Хязгаарлалтын шонгоос дотогш хориглоно)-ээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээг авах, сумын Засаг даргын захирамж гаргах;

-Нутгийн иргэдийг аялал жуулчлалын нөхөрлөл байгуулах, тусдаа бус нэгдсэн ариун цэврийн байгууламж бариулж, ашиглуулах замаар сумын ЗДТГ-аас нэгдсэн бодлого гарган дэмжих;

-Хуримтлагдсан болон цасны доороос гарч ирч байгаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэж зайлуулах гэх мэт холбогдох албан тушаалтнуудад шат дараалсан арга хэмжээг авах 30 хоногийн хугацаат үүрэг өгч, 2023.04.05-нд эргэн шалгахыг мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.29
    2023/03/07

    ulaanbaatart bgaa nuhen jorlongoo buulgaarai

    Хариулах
  • 150.129.141.115
    2023/03/07

    Маш зөв. Баярлалаа Сайд аа

    Хариулах
  • 213.87.134.91
    2023/03/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах