"МӨӨМ ЭЭЖ" М.Оюунчимэг: 30 гаруй өнчин хүүхдийг өдөрт 10 литр хөхний сүүгээрээ хооллодог байлаа, эгч нь

С.Гандэлгэр
2023/03/08

Монгол улсын хошой хүндэт донор энэ эмэгтэйн замнал сүүн цагаан мөртэй, амьдрал бэлэглэгсэн ариун замналтай. 350 хүний амь насыг аварч 48,2 литр цусаа бэлэглэн буян түгээсэн. Түүгээр зогсохгүй 1600 гаруй литр хөхний сүүгээрээ элэгний архаг өвчтэй 8 хүнийг эдгээсэн, сүүний дутагдалтай олон хүүхдийг сүүгээрээ тэжээсэн буянтай ээж билээ.

Тэрбээр дөрвөн удаагийн ихэр, нийт 12 хүүхэд төрүүлсэн алдарт эх билээ. 21-хэн насандаа хүүхдийнхээ ангийн 30 гаруй хүүхдүүдийг хөхүүлж байхаасаа 3 ихрүүдээ хөхүүлэх ажлаа эхлүүлсэн гэдэг. Яслийн бүтэн, хагас өнчин хүүхдүүдийг хөхүүлэн тэтгэж, эхийн халуун хайраар харамгүй энэрсэн эхийн буяныг юутай зүйрлэх билээ.
Тэрбээр зөвхөн сүүгээрээ ариун цагаан үйлстэн болоод зогсолгүй 48,2 литр цусаа бэлэглэн эрдэнэт хүний алтан амийг аварч байсан хосгүй ачтай нэгэн билээ. Тэр бол цус болон сүүний хошой донор болж эх хүний амь насаа үл хайхран үр хүүхдийнхээ төлөө зүтгэхийн зэрэгцээ хүний үрсийг алагчлахгүй авран тэтгэх нинжин ариун сэтгэлтэй болохыг түмэнтээ баталж ЧАДСАН ЭМЭГТЭЙ билээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.180
    2023/03/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах