Хөгжлийн банк 1 их наяд 170.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ

Х.Есү
2023/03/09

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 2023 оны 3 дугаар сарын 6-нд нийт 1,170.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс:

-814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр

-175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр

-180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ

Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.

-14 зээлийг бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр

-дөрвөн зээлийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө

-нэг зээлийг үнэт цаасаар төлсөн

Хөгжлийн банк 2023 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

-29.6 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөг

-70.4 хув нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөг




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.79
    2023/03/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах